Sunday, July 17, 2016

Fluentd, Elasticsearch, Kibana тохиргоо

Өмнөх пост дээр fleuntd - ийн талаар товчхон бичсэн бөгөөд одоо fluentd, elasticsearch, kibana 3 ийг хослуулан хэрэглэх талаар товчхон бичнэ.

Орчин

Windows 10
Vagrant
Centos 7
Fluentd
Java version 1.8.0_91
ELastic searh
Kibana

1. Fluentd гэж юу вэ
  Өмнөх нийтлэлийг харна уу. Эндээс

2. Elasticsearch гэж юу вэ
  Одоо үед хэрэглэгчийн мэдээллийг цуглуулан анализ хийж түүн дээрээ тулгуурлан чухал шийдвэрүүдийг гаргах нь энгийн л үзэгдэл болсон байна. Өмнө нь өгөгдөл цуглуулах янз бүрийн аргыг хэрэглэж ирсэн ч санасан үр дүнд хүрдэггүй байсан гэх. Харин Elasticsearch нь сүүлийн үед хэрэглэгчийн сонирхолд ойрхон мэдээллийг олж авч анализ хийх нь үр дүнтэй болсон бөгөөд тухайн мэдээллийг тэр чигээр нь бүгдийг биш шинж чанар болон хэрэглэхэд хялбар байдлаар авч хадгалан, түүнээсээ уян хатан хайлт(full search бас) хийх гэх мэт боломжыг олгодогоороо сүүлийн үед анхаарал татаж байгаа. Lucene гэх engine ийг ашигладаг бөгөөд Apache лиценз тэйгээр Solr болон Elastic компани хөгжүүлж байна. Elasticseach ийг facebook болон Github ашигладаг гэх нь бий.

  Elasticsearch ийг онцлог
    Full text хайлт хийдэг бөгөөд маш их(big data гэх мэт) өгөгдлөөс хэрэглэгчийн хүссэн мэдээллийг хайхад зориулагдсан бүтэцтэй. RDBMS нь яг тохирсон үгээр хайдаг бол full search тухайн хайлтанд таарах болон түүнтэй холбоотой өгөгдлүүдийг буцаадагаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл хялбараар хүссэн өгөгдлөө хайх боломжыг бүрдүүлж өгдөгөөрөө full search engine - ийн онцлогтой. Мөн доорх онцлогууд бас бий.

    - scalable
    - schema less
    - multi-tenant
    - REST+JSON
    - Өгөгдөл хялбар харах(Kibana)
    - Hadoop холболт
    - Plugin
    - Tunning

3. Kibana гэж юу вэ
  Kibana нь Elastic компаниас гаргасан багаж бөгөөд Elasticsearch тай хамтарч ажиллах чадвартай realtime өгөгдөл хянах зориулалттай багаж юм. Elasticsearch болон Kibana-г хослуулан их хэмжээний өгөгдөлд(big data) анализ хийхэд өргөн хэрэглэлэг.

Дээр хялбархан Elasticsearch Kibana гэж юу болох талаар бичлээ. Одоо суулгаж ажиллуулах талаар бичье.

Ерөнхий системийн бүтэц доорх хэлбэртэй байна.

1. Fluentd суулгах
  Өмнөх нийтлэлийг харна уу. Эндээс

  <source>
    @type forward
    port 24224
  </source>

  <match httpd_access>
    type elasticsearch
    host localhost
    port 9200

    logstash_format true
    logstash_prefix httpd_access
    logstash_dateformat %Y%m

    buffer_type memory
    buffer_chunk_limit 10m
    buffer_queue_limit 10
    flush_interval 1s
    retry_limit 16
    retry_wait 1s
  </match>

2. Elasticsearch суулгах

  •   sudo yum -y install gcc libcurl-devel
  •   sudo td-agent-gem install fluent-plugin-elasticsearch
  •   yum -y install java-1.8.0-openjdk-devel.x86_64
  •   vi /etc/yum.repos.d/elasticsearch.repo

            [elasticsearch-2.x]
            name=Elasticsearch
            baseurl=http://packages.elastic.co/elasticsearch/2.x/centos
            gpgcheck=1
            gpgkey=http://packages.elastic.co/GPG-KEY-elasticsearch

  • vi /etc/elasticsearch/elasticsearch.yml
            - #http.port: 9200
            + http.port: 9200

  • sudo systemctl start elasticsearch.service
  • sudo systemctl daemon-reload
  • sudo systemctl enable elasticsearch.service



  •    curl http://localhost:9200 гэж тест хийж үзэхэд доорх json-ийг буцааж байвал ok

            {
                  "name" : "Photon",
                  "cluster_name" : "elasticsearch",
                  "version" : {
                    "number" : "2.3.4",
                    "build_hash" : "e455fd0c13dceca8dbbdbb1665d068ae55dabe3f",
                    "build_timestamp" : "2016-06-30T11:24:31Z",
                    "build_snapshot" : false,
                    "lucene_version" : "5.5.0"
                  },
                  "tagline" : "You Know, for Search"
             }


  • curl -X PUT localhost:9200/.kibana/_settings -d '{ "index": { "max_result_window": 2147483647 }}'


3. Kibana суулгах


  •   sudo wget https://download.elastic.co/kibana/kibana/kibana-4.2.0-linux-x64.tar.gz
  •   sudo cp /home/vagrant/kibana-4.2.0-linux-x64.tar.gz /opt
  •   sudo tar zxf  kibana-4.2.0-linux-x64.tar.gz
  •   sudo ln -s kibana-4.2.0-linux-x64 kibana
  •   sudo vi /etc/rc.d/init.d/kibana

#!/bin/bash
#
# Kibana Init script for Kibana
#
# chkconfig: 345 99 76
# processname: kibana
#
KIBANA_EXEC="/opt/kibana/bin/kibana"
LOG_FILE="/opt/kibana/kibana.log"
PID_FILE="/opt/kibana/kibana.pid"
RETVAL=0
case "$1" in
"start" )
if [ ! -f ${PID_FILE} ]; then
echo "Starting Kibana..."
$KIBANA_EXEC 1>"$LOG_FILE" 2>&1 &
echo $! > "$PID_FILE"
echo "Kibana started with pid $!"
else
echo "Kibana is Running."
fi
;;
"stop" )
echo "Stopping Kibana..."
kill `cat ${PID_FILE}`
RETVAL=$?
if test $RETVAL -eq 0 ; then
rm -f ${PID_FILE}
fi
;;
*)
echo "Usage: $0 {start | stop}"
exit 0
;;
esac
exit $RETVAL

  •   chmod +x /etc/init.d/kibana
  •   /etc/init.d/kibana start

Дээрх тохиргоонуудыг хийгээд node2 гэсэн httpd суулгасан машин руу хандахад тухайн log - ийн өгөгдлийг node1 гэсэн машин руу илгээх юм. Доорх хаягаар орж харвал  Kibana дээр log - ийн node2 машинаас илгээсэн өгөгдлийг харж болж байна.
  http://192.168.33.55:5601/




Saturday, June 18, 2016

Fluentd гэж юу вэ, тохиргоо

Fluentd гэж юу вэ

  http://fluentd.org/

  Fluentd нь сервэр хоорондын өгөгдөл дамжуулах нээлттэй эхийн программ

Юу хийх боломжтой вэ

  Өгөгдөл цуглуулах

Ерөнхий ажиллах зарчим

  Fluentd нь өгөгдөл удирдахад хэрэглэгддэг бөгөөд deamon маягаар ажиллана. Ихэнхидээ лог хянахад хэрэглэж байгаа боловч ганц лог биш өгөгдөл дамжуулах өөр зүйлд ч ашиглаж боломжтой. Оролт, хадгалалт, гаралт гэсэн зарчимаар ажилладаг бөгөөд тохируулгыг олон оролт гаралтыг хянахад зориулж тохируулахад  болно.

Онцлог

  Нээлттэй эх
  Нэмэт плагин
    Нэмэлт плагины сонголт их. Fluentd ruby программчлалын хэл дээр бичигдсэн тул нэмэлтүүд нь гол төлөв gem хэлбэрээр байх нь элбэг.
  Хурд, гүйцэтгэл
    Суулгэсэн нэмэлтээс хамаараад янз бүр байна.
  Өргөжүүлэх бололмж
    Хэрэв хүсвэл өөрөө нэмэлт бичиж болно.
  Comminity
    Япон хүн хийсэн болохоор Япончуудын community нтр л байдаг юм шиг байгаа юм

Орчин

Windows10
Vagrant
Centos7


2машины хооронд өгөгдөл дамжуулах учир vagrant дээр 2 машин ачаалласан байгаа.



Fluentd ийг суулгаж ажиллуулах

1. sudo curl -L http://toolbelt.treasuredata.com/sh/install-redhat-td-agent2.sh | sh

  Хэрэв gem - ээр суулгах бол

  gem install fluentd --no-ri --no-rdoc

2. Сервэр болон node гэсэн 2 машин ачааллаж байгаа. Vagrant учир filter ийг зогсоочихлоо
  sudo systemctl stop iptables
  sudo systemctl stop firewalld

3. Турших зорилгоор вэб сервэр суулгав

  sudo yum -y install httpd




4. Өгөгдөл илгээх машин(forwarder)ы тохиргоо
  <source>
    type tail
    path /var/log/httpd/access_log
    pos_file /var/log/td-agent/httpd.pos
    tag httpd_access #tag нэмж өгөх
    format none
  </source>

  <match httpd_access>
    type forward          
    send_timeout 60s      
    heartbeat_type udp    
    heartbeat_interval 1s 
    <server>
      host 192.168.33.55   # илгээх машины хаяг
      port 24224          # илгээх машины порт
    </server>
  </match>

5. sudo systemctl restart td-agent

6. Өгөгдөл хүээн авах машин(aggregator)ы тохиргоо
  <source>
    @type forward
    port 24224
  </source>

  <match httpd_access>
    @type file
    path /var/log/td-agent/access_log
  </match>

7. sudo systemctl restart td-agent




Энэ удаад хамгийн энгийн туршилтыг хийж үзүүлэв.
Дараа улам дэлгэрүүлнэ.

Эх сурвалж

  http://fluentd.org/
  http://hivecolor.com/id/37
  http://tagomoris.hatenablog.com/entry/2013/12/03/150656

Saturday, November 28, 2015

rails + devise + rails_admin + cancan тохиргоо

Rails дээр хэрэглэгчийн эрхийг зохицуулах хүртэлх алхамыг devise + rails_admin + cancan ашиглан хялбар туршилтын ноорог бичив.

  ※item гэсэн модел өмнө нь үүсгэсэн байсан.
  ※Доорх мэдээллийг яаруу бичсэн тул зарим нэг дэс дараалал өөрчлөгдсөн байвал өршөөж ажаам уу m(_ _)m

Орчин
  • CentOS release 6.5
  • ruby (2.1.1p76)
  • rails (4.2.4) 
  • mysql (5.6)
  • devise (3.5.2)
  • cancancan (1.13.1)
  • rails_admin (0.7.0)
1. Gemfile-д gem ийг нэмж өгнө.
  • gem 'devise'
  • gem 'cancancan'
  • gem 'rails_admin'
2. bundle install

3. devise - тохиргоо
  • rails g devise:install
4. config/environments/development.rb ийг өөрчлөнө

  config.action_mailer.default_url_options = { :host => 'localhost:3000' }

5. app/views/layouts/application.html.erb ийг өөрчилнө.

  <%= yield %> ийн дээд талд оруулж өгнө

  <% if notice %>
  <p class="alert alert-notice"><%= notice %></p>
  <% end %>
  <% if alert %>
    <p class="alert alert-error"><%= alert %></p>
  <% end %>

6. Devise ийн хэрэглэгч болон role ийг үүсгэнэ.
  • rails g devise user
  • rails g model role name
  • rails g migration CreateJoinTableUserRole user role
  • rake db:migrate
7. app/models/user.rb моделийг өөрчилнө

  has_and_belongs_to_many :roles

  def has_role?(name)
    self.roles.where(name: name).length > 0
  end

8. app/models/role.rb моделийг өөрчилнө

  has_and_belongs_to_many :users

9. cancan - ийн тохиргоо
  • rails g cancan:ability
10. app/models/ability.rb ийг өөрчилнө

  def initialize(user)
    if user.has_role?('superadmin')
      can :manage, :all
    elsif user.has_role?('admin')
      can :read, :all
      can :access, :rails_admin
      can :dashboard
    elsif user.has_role?('manager')
      can :read, :all
      can :access, :rails_admin
      can :dashboard
    else
      can :read, Item
    end
  end

  Дээрх тохиргоог оруулж өгсөнөөр admin, superadmin, manager зэрэг хэрэглэгчийн role - с хамаарч
  can болон cannot-оор хэрэглэгчидийн эрхийг зааж өгөх боломжтой.
  Дээрх тохиргоог item модел дээр туршилтаар оруулсан болно.

11. rails_admin ийг тохиргоо
  • rails g rails_admin:install
  • rake db:migrate
12. config/initializers/rails_admin.rb ийг өөрчилнө.

  Доорх мөрнүүд коммент болсон байгаа бөгөөд. Комментыг авах

  # config.authenticate_with do
  #   warden.authenticate! scope: :user
  # end
  # config.current_user_method(&:current_user)

  болон

  # config.authorize_with :cancan

13. config/environments/development.rb ийг өөрчилж имэйлийн тохиргоог хийнэ.

  config.action_mailer.delivery_method = :smtp
  config.action_mailer.smtp_settings = {
    :address => 'smtp.gmail.com',
    :port => 587,
    :authentication => :plain,
    :user_name => 'имэйл',
    :password => 'имэйлий нууц үг'
  }

14. config/initializers/rails_admin.rb ийг өөрчилнө

  config.sign_out_via = :delete ийг config.sign_out_via = :get болгох

15. db/migrate/*_devise_create_users.rb ийг өөрчлөх
  Доорх мөрнүүд коммент болсон байгаа бөгөөд. Комментыг авах

  ## Confirmable
  # t.string   :confirmation_token
  # t.datetime :confirmed_at
  # t.datetime :confirmation_sent_at
  # t.string   :unconfirmed_email # Only if using reconfirmable

16. app/models/user.rb ийг өөрчлөх

  Доорх шиг , :confirmable ийг нэмж өгнө
   devise :database_authenticatable, :registerable,
         :recoverable, :rememberable, :trackable, :validatable, :confirmable

17. Доорх өгөгдлүүдийг оруулж өгнө
  • Item
  • User
  • Role

18. Rails ийг ачаалах

  rails s -b 0.0.0.0

Superadmin role - р нэвтрэх үеийн дэлгэц



manager role - р нэвтрэх үеийн дэлгэц




Мэдээлэл
  http://qiita.com/umanoda/items/679419ce30d1996628ed
  http://qiita.com/cigalecigales/items/73d7bd7ec59a001ccd74
  http://d.hatena.ne.jp/htz/20140718/1405690417
  http://codeonhill.com/devise-cancan-and-activeadmin/

Thursday, November 26, 2015

Rails Devise монгол орчуулга

Тохиргоо
  • Орчуулгыг файл болгон devise_mn.yml нэртэй /config/locales - д хадгална
  • /config/application.rb - н хэлний тохиргоог өөрчилнө
    • config.i18n.default_locale = :mn

       

# Additional translations at https://github.com/plataformatec/devise/wiki/I18n



mn:

  devise:

    confirmations:

      confirmed: "Бүртгэл идэвхижлээ."

      send_instructions: "Бүртгэлийг идэвхижүүлэх заавартай имэйл удахгүй илгээнэ."

      send_paranoid_instructions: "Та бүртгүүлсэн бол удахгүй танд бүртгэлээ хэрхэн идэвхижүүлэх заавартай имэйл очих болно."

    failure:

      already_authenticated: "Та аль хэдийн нэвэрсэн байна."

      inactive: "Таны бүртгэл идэвхижээгүй байна."

      invalid: "Нууц үг эсвэл имэйл буруу байна."

      locked: "Таны хаяг түгжигдсэн байна."

      last_attempt: "Таны хаяг 1 үйлдлийн дараа түгжигдэнэ."

      not_found_in_database: "Нууц үг эсвэл имэйл буруу байна."

      timeout: "Дахин логин хийж нэвтэрнэ үү."

      unauthenticated: "Та бүртгүүлнэ үү."

      unconfirmed: "Бүртгэл идэвхижээгүй байна."

    mailer:

      confirmation_instructions:

        subject: "Идэвхижүүлэх заавар"

      reset_password_instructions:

        subject: "Нууц үгийг ахин өөрчлөх"

      unlock_instructions:

        subject: "Түр түгжигдсэн аккаунтыг идэвхижүүлэх заавар"

    omniauth_callbacks:

      failure: "%{kind} баталгаажуулсангүй. Шалтгаан:%{reason}"

      success: "%{kind} баталгаажууллаа."

    passwords:

      no_token: "Энэ хуудас руу хандах боломжгүй. Хаягаа зөв эсэхийг шалгаад дахин оролдоно уу."

      send_instructions: "Нууц үг сэргээх зааварыг удахгүй имэйлээр илгээнэ."

      send_paranoid_instructions: ""

      updated: "Нууц үг амжилттай өөрчлөгдлөө."

      updated_not_active: "Нууц үг амжилттай өөрчлөгдлөө."

    registrations:

      destroyed: "Бүртгэлийг амжилттай устгалаа."

      signed_up: "Бүртгэлийг хүлээн авлаа."

      signed_up_but_inactive: "Бүртгэл амжилттай. Бүртгэл идэвхижсэний дараа та ашиглах боломжтой."

      signed_up_but_locked: "Бүртгэл амжилттай. Хаяг түр хугацаанд түгжигдсэн байгаа тул ашиглах боложмгүй байна."

      signed_up_but_unconfirmed: "Бүртгэлийг идэвхижүүлэх имэйл илгээгдлээ. Имэйл доторх бүртгэл идэвхижүүлэх линк дээр дарж бүртгэлээ идэвхижүүлнэ үү."

      update_needs_confirmation: "Мэдээлэл амжилттай шинэчлэгдлээ. Таны хаягыг баталгаажуулах шаардлагатай тул доорх линк дээр дарж идэвхижүүлнэ үү."

      updated: "Таны бүртгэл шинэчлэгдлээ."

    sessions:

      signed_in: "Амжилттай нэвтэрлээ."

      signed_out: "Амжилттай гарлаа."

    unlocks:

      send_instructions: "Бүртгэлийг дахин идэвхижүүлэх заавр имэйлээр илгээгдлээ."

      send_paranoid_instructions: "Таны мэдээлэл бүртгэлтэй бол дахин идэвхижүүлэх имэйлийг илгээнэ."

      unlocked: "Таны бүртгэл түр идэвхигүй боллоо."

  errors:

    messages:

      already_confirmed: " аль хэдийн бүртгүүлсэн байна. Та нэврэнэ үү."

      confirmation_period_expired: "%{period} -ний дотор баталгаажна. Ахин хүсэлт илгээнэ үү."

      expired: "эрх дууссан байна. Ахин бүртгүүлнэ үү."

      not_found: " олдсонгүй."

      not_locked: " түгжигдээгүй байна."

      not_saved:

        one: "Доорх алдаанаас болж %{resource} -ийг хадгалж чадсангүй."

        other: "%{count} алдааны улмаас %{resource} -ийг хадгалж чадсангүй:"

 

Friday, November 6, 2015

Mysql socket алдаа

Доорх алдааг засах

ERROR 2002 (HY000): Can't connect to local MySQL server through socket '/var/lib/mysql/mysql.sock'

Эхлээд socket файл байгаа эсэхийг шалгана
$ ls -al /var/lib/mysql/

Байхгүй бол үүсгэнэ
$ sudo touch /var/lib/mysql/mysql.sock

Эрхийг өөрчилнө
$ sudo chown mysql:mysql /var/lib/mysql

Mysql ийг дахин ачаална
$ sudo /etc/init.d/mysqld restart

/etc/my.cnf ийг өөрчилөөгүй бол дээрхээр болох байх

Ruby on rails дээр 'mysql2' for database adapter алдаа

rails 4.2.4 дээр шинэ прожект үүсгээд bundle install хийгээд scaffold хийсэн чинь доорх алдаа гарав.

Specified 'mysql2' for database adapter, but the gem is not loaded. Add `gem 'mysql2'` to your Gemfile (and ensure its version is at the minimum required by ActiveRecord). (Gem::LoadError)

Gemfile даа version ийг нь зааж өгөөд bundle install хийнэ.
gem 'mysql2', '~> 0.3.20'


http://qiita.com/shizuma/items/0f9660d5d46a0012eb9e

Wednesday, August 12, 2015

Хүүхдийн нэр

Нэр хайж байна уу? За юу ч гэсэн энэ постыг бодвол дөнгөж шинэ хүнтэй болсон л хүн үзэх биз. Тиймээс шинэ хүнээр бүл нэмсэн танай гэр бүлд аз жаргал хүсье!

Миний хувьд уржигдар хүүтэй боллоо. Сэтгэл маш сайхан л байна. 30гаран цаг өвдсөний эцэст эхнэр маань амаржлаа. Эмэгтэй хүн гэдэг төрөхийн тулд ямар их тэвчээр, ямар их өвдөлтийг мэдэрдэгийг төрж үзээгүй хүн мэдэхгүй. 立会い буюу эхнэрээ төрөхөд хамт байх уу гэсэн хүсэлт авсан учир өмнө нь хүмүүсийн ярианаас сонсож байсанаас хэтрэхгүй надад, нэг адал явдал гэх үү завшаан гэх үү хамт байх боломж олдсон юм. Эхнэр маань Японд төрсөн лдөө. Эмнэлэгээсээ хамаараад өөр байдаг байх. Манай эмнэлэгийн хувьд нөхрөөс нь эхнэрээ төрөхөд нь хамт байх уу гэж асуусан учир би хамт байна гэж хүсэлт гаргасан юм. За ер нь бол өөрөө өвдөөгүй ч гэсэн эмэгтэй хүн гэдэг төрөхөд маш их өвдөлт мэдэрдэгийг ойлгож авсан. Юм идэж чадахгүй огт унтахгүй айхтар өвдөлт өгөөд 30гаран цаг байна гэдэг бол хэр баргийн хүн тэсэхгүй зүйл. Харин яг хүүхэд төрөх дөхөөд ирэхээр дүлж чадахгүй болтлоо тамиргүй болох эрсдэл байдаг учир яг төрөхийн өмнө бага зэрэг тайвшруулах эм уулгаж бага зэрэг унтуулаад сэрэхээр нь төрүүлдэг юм байна. Миний хувьд тэндээс эхнэрээ хайрлах халамжлах хэрэгтэйг л ойлгож авах шивдээ. Ер нь манай эмнэлэгүүд ч гэсэн эхнэрээ төрөхөд нь хамт байх эсэхийг нь саналыг нь сонсдог болмоор юм. Тэгвэл ядаж л эхнэр нь ямар хүнд бэрхийг туулж хүүхэд төрүүлж буйг мэддэг болох бас эхнэртээ хажууд нь ганцаардуулахгүй байх гээд л юу эс байхав.

За тэгээд хүүхэд гараад ирсэний дараа нэр хайна гэдэг асуудалтай аавууд тулгар ч байгаамдаа. Миний энэ удаагийн сэдэв маань нэрний тухай юм лдаа. Уг нь миний хувьд хүйсийг нь эрэгтэй гэдгийг мэдэж байсан болохоор нэг нэр бодож байсан юм. Тэгээд төрүүлчихээд өчигдөр ажил жаахан хийх юмтай байсан учир айлгүйгээ авдартаа хийчихсэн хүн чинь ажилдаа явлаа. Би баярласандаа ФБ дээрээ хүүтэй боллоо гэдгээ хэлчихсэн байсан болохоор зарим нэг надтай найз ажлын хүмүүс хараад жаахан тараасан бололтой. Ажлынхан ч энд тэндгүй л баяр хүргээстэй. Манай компаны доод давхаруудаар ажилдаг(манай хэлтэс 11давхарт байдаг болохоор) хүмүүс нтр лефт-нд таарсан ч баяр хүргээстэй. Тэгээд л нэг хакен-ний нэг эмэгтэйтэй л лефтинд таараад л баяр хүргэж байна. Нэрээ шийдсэн үү гэнэ шүү. Тэгэхээр нь мань хүн ч маасайгаад л нөгөө нэрээ хэлсэн чинь нөгөөх чинь л жаахан нүүр нь гайхсан байдалтай болсоноо "Муу утгатай нэр үү" гэж авч байна. Тэгэхээр би юу гэж тийм нэр өгөхөв дээ Японоор юу гэсэн үг юм гэсэн чинь жаахан инээсэнээ Мөөгий нэт-с харчихаа гэж байна. Тэгэхээр нь яг энэ эвгүй үг болж таарлаа гээд л хайсан чинь хэцүү үг байж таарлаа(тэр нэрээ нууц үлдээе). Тэгээд л дотоод мессенжерээр л өө тийм утга агуулгатай үг биш байгаамаа уг нь утга нь ийм Япон дуудлагаар дуудахаар англи үгийг дуудлагаар нь ингэж хэрэглэдэгийг мэдсэнгүй л гэлээ. Уг нь бол би англи үгийг нь мэддэг юм байгаан. Гэхдээ Япончууд гэхдээ тэр чигээр нь авч ашигладагийг хэн мэдлээ. За тэгээд нэрний эрэлд гарваа. Ер нь хүүхдийн нэр гэдэг асуудалтай байдаг бололтой.

Уг нь би нилээн бодож байж олсон нэр байгаан. Гадаадад хэрэглэхэд хялбар бас Японоор дуудахад эвтэйхан бас нэг үетэй нэр өгье гэж эртнээс бодож байсан юм. Тэгэхгүй бол нэр гэдэг их чухал ач холбогдолтой. Миний нэрийг Япончууд бүтнээр нь дуудахад хэцүү байдаг болохоор өөрийгөө Мөөгий л гэж хэлдэгийн. Яг албан бичиг дээр бол бүтэн нэрээр байдаг лдаа. Ямар сайндаа утсаар ярихаар миний нэрийг ер тогтоодоггүй учир нэг удаа нэг газар захиалга өгөх гээд нэрээ Мөөгий гэж хэлсэн чинь цаад өвгөн л хүлээж авлаа л гэсийн. Тэгсэн чинь маргааш нь очсон чинь нэрээ хайгаад олдоггүй. Яасан байх нь уу өвөө мань хүнийг Мүүвий(movie) гээд биччихсэн ч байх шиг хаха. Татаж унах шахсан. Тэгээд заримдаа Мөөгий гэдэг нэр чинь Японд Мүги гэдэг нэртэй цай байдаг учир анх хүнд нэрээ хэлэхэд андуурах нь амархан учир шууд л цайны нэртэй болж байгаан хаха. Гэхдээ нэг бодлын хүнд нэр маань амархан цээжлэгдээд амар ч юм уу хэхэ. Бас нэг хаанаас ч билээ сонссын байна. Монголжин гэдэг нэртэй хүн Японд сурсан чинь нэрээ хэл гэсэн чинь Монголжин гэж лдээ. Тэгсэн Япон хүн гайхаад би чиний монголыг мэдэж байна лдаа нэрээ хэл гээд байсан гэсэн. Японоор монгол хүн гэдгийг МОНГОРУЖИН гэдэг лдээ. Монголжин гэдэг дуудлага нь адилхан учир асуудал үүссэн байгаан. Бас нэг найз маань би Монгол улсын их сургуулийг төгссөн гэсэн чинь(Япончууд болохоор монголын их сургууль гэдэгээр ойлгоод) зарим нь чамайг Монголд их сургууль төгссөнийг чинь мэдээд байна лдаа. Сургуулийн чинь нэр юу вэ гээд байсан гэдэг. Бас Нинжин гэдэг нэр байна. Японоор лууван гэдэг нэртэй болчихож байгаан. Дуудлаганы алдаа биш ч бас л андуурал. Энэ мэтээс хараад байхад нэр гэдэг их ач холбогдолтой.

Миний хүү бид 2ийг монгол буцах гэсээр байтал энд сургуульд орвол эндхийн Ижимэ гэж ядаргаатай зүйл бий. Гадуурхал гэх юм уудаа. Тийм зүйлд нтр бол нэр хамгийн түрүүнд анзаарагдах зүйл учир гадаад хүн гэдэг нь овгийг нь хараад шууд мэдэгдэх ч гэсэн ядаж халтирсан утгатай нэртэй байвал хэцүү юм болуу гэж бодоод нэрээ солих ажлыг өчигдөр үүрмэглэн барин эрчимтэй эхлүүллээ. Нэр цаг дээрээ тулахаар олдохгүй их хэцүү эд байна хэхэ. Тэгээд нэтээс бас заримыг нь өөрөө бодож байгаад орчин үеийн, бас нэг үетэй эрэгтэй хүүхдийн нэрнүүдийг жаахан цуглууллаа. Очко ахын хийсэн ner.query.mn гэсэн сайт ч уг нь их олон нэр байсан лдаа. Яг миний хайж байсан нэр байхгүй байсан тул энд тэндээс зарим нэгийг нь ч авлаа. Тэгээд явж явж Тэнүүн гэдэг нэр дээр л буулаа. Эмээ нь бас хажууд байсан дэмжиж байна. Ээж нь ч бас дэмжиж байна. За тэгээд мань мэт шиг шашин машины учир ойлгодоггүй хүмүүст гандан хийдээр явж лам хуврагаас асууна гэдэг бол хэцүү лдээ. Тэгээд ч бас их урт төвд нэрнүүд өгөгддөг шиг санагддаг. Хүн хүний бодол өөр болохоор миний хувьд бол аль болох хэлэхэд амар бас жаахан орчин үеийн олон улсад уг нь хэрэглэхэд амар нэр байвал болоод л явчихаж байгаан. Одоо үед ч Тэнүүн гэдэг нэртэй өвөө сонсвол ч сонин л сонсогдох байх. Миний хүүг өвөө болоход одооны орчин үеийн нэрнүүд бүгд хуучирсан байх учир гайгүй биз хэхэ. Охидуудын нэр бол олон гоё, чамин нэрнүүд их юм.
Доорх эрэгтэй хүүхдүүдийн нэрнүүдийг цуглуулсан юм. Ийм жагсаалт байхгүй байсан учир зарим нэг нь санаа авах байх гээд орууллаа. Зарим нэг нь төвд, давхардсан бас охины нэр орсон байж болзошгүй шүү.

1.Авралт
2.Анар
3.Ананд
4.Анури
5.Амир
6.Авид
7.Баатар
8.Бадрал
9.Бадрах
10.Бархас
11.Барс
12.Баяр
13.Билгүүн
14.Баясал
15.Баясгалан
16.Бишрэлт
17.Гүен
18.Дэмүүл
19.Далай
20.Дөлгөөн
21.Жавхлан
22.Жoнон
23.Зүмбэр
24.Золбоо
25.Ингүүн
26.Ивээл
27.Идэр
28.Ирмүүн
29.Итгэл
30.Маргад
31.Манлай
32.Мандал
33.Мөрөн
34.Мичид
35.Шагай
36.Оч
37.Од
38.Очир
39.Онон
40.Орхон
41.Учрал
42.Тэнүүн
43.Тэмүүжин
44.Тэлмэн
45.Түшиг
46.Тэмүгэ
47.Тэнгис
48.Тэлмүүн
49.Тамир
50.Төгөлдөр
51.Тогтох
52.Тогтуун
53.Тэнгэр
54.Тулга
55.Тэмүүл
56.Тэмүүлэн
57.Сансар
58.Санчир
59.Сүбээдэй
60.Сугар
61.Соёмбо
62.Цолмон
63.Цэнгэл
64.Чингүн
65.Хангай
66.Хасар
67.Хасан
68.Хашаа
69.Хонгор
70.Хэрлэн
71.Хангал
72.Энгүүн
73.Эрдэм
74.Эрхэм
75.Эрхэс
76.Эрмүүн
77.Энэрэл
78.Эрдэнэс

Доорх болохоор ерөнхийдөө нууц товчооноос л түүсэн бололтой монгол түүхэн нэрнүүд юм гэсэн.
Доорх хаягнаас авав.
http://id.news.mn/content/158610.shtml

79.Бөртэчино
80.Батцагаан /Бөртэчино Гуамаралын хүү/
81.Тамача /Батцагаанны хүү/
82.Хоричар /Тамачагийн хүү/
83.Уужимбуурал /Хоричар мэргэний хүү/
84.Саль-Хачау /Уужимбууралын хүү/
85.Ихнүдэн /Саль-Хачаугийн хүү/
86.Шинэсочи /Ихнүдэний хүү/
87.Харчу /Шинэсочийн хүү/
88.Боржигидай /Харчугийн хүү/
89.Торголжин /Боржигидай мэргэний хүү/
90.Боролдайсуялби /Торголжин баяны зарц/
91.Добу /Торголжин баяны хүү/
92.Дува /Торголжин баяны хүү/
93.Хорилардай /Алунгуагийн эцэг/
94.Шинч /Бурхан халдуны эзэн бурхан босгосон Урианхай хүн/
95.Бүгүнүтэй /Добу мэрэгний хүү/
96.Бэлгүнүтэй /Добу мэрэгний хүү/
97.Буха /Алунгуагийн хүү/
98.Бухату /Алунгуагийн хүү/
99.Бодончар /Алунгуагийн хүү/
100.Хабич /Бодончарын хүү/
101.Жажирадай /Бодончарын хүү/
102.Жаурьдай /Бодончарын хүү/
103.Тугудай /Жажирадайн хүү/
104.Бурьбулчиру /Тугудайн хүү/
105.Хар-Хадаан /Бурьбулчирун хүү/
106.Жамуха /Хар-Хадааны хүү/
107.Баарьдай /Бодончарын хүү/
108.Зүтгэлбөх /Баарьдайн хүү/
109.Мэнэн /Хабич баатрын хүү/
110.Хачи-Хүлүг /Мэнэн тудуны хүү/
111.Хачин /Мэнэн тудуны хүү/
112.Хачиу /Мэнэн тудуны хүү/
113.Хачула /Мэнэн тудуны хүү/
114.Харалдай /Мэнэн тудуны хүү/
115.Хачиун /Мэнэн тудуны хүү/
116.Начинбаатар /Мэнэн тудуны хүү/
117.Хайду /Хачи-Хүлүгийн хүү/
118.Ноёгидай /Хачины хүү/
119.Баруладай /Хачиугийн хүү/
120.Барула /Хачулагийн хүү/
121.Адархидай /Хачиуны хүү/
122.Уруудай /Начинбаатарын хүү/
123.Мангудай /Начинбаатарын хүү/
124.Шижуудай /Начинбаатарын хүү/
125.Доголдай /Начинбаатарын хүү/
126.Байшинхор /Хайдугийн хүү/
127.Чирхай /Хайдугийн хүү/
128.Чаужин /Хайдугийн хүү/
129.Тунбинай /Байшинхорын хүү/
130.Сэнгүн /Чирхайгийн хүү/
131.Бэсүдэй /Чирхайгийн хүү/
132.Оронар /Чаужингийн хүү/
133.Хонхотан /Чаужингийн хүү/
134.Арулад /Чаужингийн хүү/
135.Сөнид /Чаужингийн хүү/
136.Хабтурхас /Чаужингийн хүү/
137.Хэнигис /Чаужингийн хүү/
138.Хабул /Тунбинай сэцэний хүү/
139.Сэмсэчүлэ /Тунбинай сэцэний хүү/
140.Бүлтэчү / Сэмсэчүлийн хүү/
141.Охинбархаг /Хабулын хүү/
142.Бартанбаатар /Хабулын хүү/
143.Хутугту /Хабулын хүү/
144.Хутула /Хабулын хүү/
145.Хулан /Хабулын хүү/
146.Хадаан /Хабулын хүү/
147.Торойн отчигон /Хабулын хүү/
148.Хутугту /Охинбархагийн хүү/
149.Сэчэ-Бэхи /Хутугту Жүрхигийн хүү/
150.Тайчу /Хутугту Жүрхигийн хүү/
151.Мэнгитү /Бартанбаатарын хүү/
152.Нэгүүн /Бартанбаатарын хүү/
153.Есүхэй /Бартанбаатарын хүү/
154.Даридай /Бартанбаатарын хүү/
155.Бүри-Бөхө /Хутугтугийн хүү/
156.Зочи /Хутулагийн хүү/
157.Хирмау /Хутулагийн хүү/
158.Алтан /Хутулагийн хүү/
159.Их-Чэрэн /Хулан баатарын хүү/
160.Бадай /Их Чэрэнгийн зарц/
161.Кишлиг /Их Чэрэнгийн зарц/
162.Амбагай /Сэнгүний хүү/
163.Балхачи /Бэсүд овогийн элч/
164.Чилэдү /Өэлүн-Үжингийн нөхөр болох гэж байсан Мэргэдийн их элч/
165.Чилэгэрбөх /Чилэдүгийн дүү/
166.Хотонбараг /Татар иргэн/
167.Жалибуха /Татар иргэн/
168.Тэмүжин-Үгэ /Татар иргэн/
169.Хорибуха /Татар иргэн/
170.Тэмүжин /Есүхэйн хүү/
171.Хасар /Есүхэйн хүү/
172.Хачиун /Есүхэйн хүү/
173.Тэмүгэ /Есүхэйн хүү/
174.Бэгтэр /Есүхэйн хүү/
175.Бэлгүтэй /Есүхэйн хүү/
176.Дэй-Сэцэн /Хонгирад иргэн/
177.Чирха /Хонхотаны иргэн/
178.Мэнлиг /Чирха өвгөний хүү/
179.Таргудай /Тайчууд иргэн/
180.Хирилтуг /Тайчууд иргэн/
181.Тодойн-Гэрти /Тайчууд иргэн/
182.Сорхоншар /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
183.Чинбай /Сорхоншарын хүү/
184.Чулуун /Сорхоншарын хүү/
185.Боорчи /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
186.Наху /Боорчийн эцэг/
187.Тоорил буюу Ван хан /Есүхэйн анд/
188.Жарчиудай /Урианхай өвгөн/
189.Зэлмэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
190.Тогтоа /Чилэдүгийн ах Мэргидийн цэрэг/
191.Дайр-Үсүн /Мэргидийн цэрэг/
192.Хаатай Дармала /Мэргидийн цэрэг/
193.Жахахамбу /Тоорилын анд/
194.Хүчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Мэргид хүү, Чингис хааны 1000ны ноён/
195.Хөхөчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Тайчууд хүү, Чингис хааны 1000ны ноён/
196.Хачиун /Жалайр иргэн/
197.Хархай /Жалайр иргэн, Хасарын туслах /
198.Харалдай /Жалайр иргэн, Чингис хааны агтчин/
199.Үнгүр /Мөнхөт хианы хүү, /Чингис хааны 1000ны ноён/
200.Хадаан /Дархад иргэн/
201.Далдурхан /Дархад иргэн/
202.Хубилай /Барулас иргэн, Хасарын туслах/
203.Худус /Барулас иргэн/
204.Жатай, /Мангуд иргэн/
205.Доголху /Мангуд иргэн, Чингис хааны чэрби түшмэл/
206.Үгэлэн /Боорчийн лүү/
207.Чаурхан /Зэлмийн дүү, Чингис хааны эдээлэгч/
208.Сүбээдэй /Зэлмийн дүү/
209.Дэгэй /Бэсүд иргэн, /Чингис хааны 1000ны ноён/
210.Хүчүгүр /Бэсүд иргэн/
211.Чилэгүтэн-Тахи /Сүлдүс иргэн/
212.Тайчиудай /Сүлдүс иргэн/
213.Сэцэ-Домог /Жалайр иргэн/
214.Архай Хасар /Жалайр иргэн, Чингис хааны эдээлэгч/
215.Сүйхэтү /Хонхотан иргэн/
216.Жэгэй /Сүхэгэн иргэн/
217.Сүхэхэй-Жаун /Жэгэйн хүү/
218.Нэүдэйн Цагаан
219.Хангиадай /Олхунод иргэн/
220.Сэчиүр /Горлос иргэн/
221.Мөчи /Дүрвэд иргэн/
222.Буту /Ихирэс иргэн/
223.Жунсо /Ноёхон иргэн/
224.Зургаан /Оронар иргэн/
225.Сохо-Сэцэн /Барулас иргэн/
226.Харачар /Сохо-Сэцэнгийн хүү/
227.Хорчи-Усун /Баарин иргэн/
228.Хөхөчөс /Баарин иргэн/
229.Мэнэн /Баарин иргэн/
230.Хорчи /Бодончарын барьж авсан эмээс гарсан хүү, Чингис хааны 1000ны ноён/
231.Хунан /Чингис хааны 1000ны ноён/
232.Даридай
233.Мулхалху /Жадаран иргэн, Чингис хааны адуучин/
234.Сорхату /Охинбархагын хүү/
235.Сача-Бэхи /Сорхатугийн хүү/
236.Тайчу /Сорхатугийн хүү/
237.Хучар /Нэгүүн тайжийн хүү/
238.Алтан /Хутула хааны хүү/
239.Өнгүр /Чингис хааны тогооч/
240.Дэгэй /Чингис хааны хоньчин/
241.Гүчүгүр /Чингис хааны тэрэгчин/
242.Додай /Гэргий хүүхэд зарц нарыг захирагч/
243.Чилгутай /Хасарын туслах/
244.Хуту /Чингис хааны адуучин/
245.Моричи /Чингис хааны адуучин/
246.Тахар, Тахай /Чингис хааны мэдээлэгч/
247.Сүхэхэй /Чингис хааны мэдээлэгч/
248.Тайчар /Жамухын дүү/
249.Мүлхэ-тотаг /Ихирэс иргэн/
250.Боролдай /Ихирэс иргэн/
251.Жүрчидэй /Урууд иргэн/
252.Хуйлдар /Мангуд иргэн/
253.Жихүр /Чингис хааны тогооч/
254.Бүрибөх /Жүрхин иргэн/
255.Мэгүжин /Татар иргэн/
256.Шихихутуг /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Татар хүү/
257.Тэлэгэтү /Жалайр иргэн/
258.Гүнгуа /Тэлэгэтү баяны хүү/
259.Чулуунхайч /Тэлэгэтү баяны хүү/
260.Зэвгээ /Тэлэгэтү баяны хүү/
261.Мухулай буюу Мухули /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Гүнгуан хүү/
262.Буха /Гүнгуан хүү/
263.Түнгэ /Чулуунхайчийн хүү/
264.Хаши /Чулуунхайчийн хүү/
265.Борохул /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Жүрхин хүү/
266.Багу-Чорхи /Хатиган иргэн/
267.Чирхитэй /Салжиуд иргэн/
268.Алчи /Татар иргэн/
269.Жали /Татар иргэн/
270.Түгэ-Маха /Ихирэс иргэн/
271.Тэрхэг /Хонгирад иргэн/
272.Алхуй /Хонгирад иргэн/
273.Чоёг Цагаан /Горлос иргэн/
274.Гүчүд /Найман иргэн/
275.Буйраг /Найман иргэн/
276.Ходун /Тайчууд иргэн/
277.Аучу /Тайчууд иргэн/
278.Хоридай /Горлос иргэн, Чингис хаанд мэдээлэгч/
279.Жаха-Хамбу /Ванханы дүү/
280.Билгэ
281.Хутуг /Ойрд иргэн/
282.Зургаадай буюу Зэв /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
283.Худуудар /Тайчууд иргэн/
284.Чуу мэргэн /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
285.Хархирүгэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
286.Чихарай
287.Жалман
288.Ширээт /Нүцгэн баарин иргэн/
289.Алаг-Наяа /Ширээт өвгөний хүү/
290.Хурчахус /Тоорил хааны хүү/
291.Гүр-Хан
292.Эрххар /Тоорил хааны дүү/
293.Инанча /Найманы хаан/
294.Дахай /Баатар/
295.Сүхэхэй-Жэүн /Баатар/
296.Хурчахус /Хаан/
297.Ажай /Татарын хаан/
298.Элхудур /Тайж/
299.Хулбари /Тайж/
300.Арин /Тайж/
301.Ихчирэн /Татаар иргэн/
302.Төгсбэх /Тогтоагийн хүү/
303.Хуту /Тогтоагийн хүү/
304.Чулуун /Тогтоагийн хүү/
305.Буйраг /Найманы хаан/
306.Еди-Тоблуг /Найманы ноён/
307.Хүгсэү /Найманы баатар/
308.Хүрэн /Убчигдайн баатар/
309.Сэнгүм /Ванханы хүү/
310.Тусах /Сэнгүмийн хүү/
311.Таян /Найманы хан/
312.Бухатай
313.Хиратай
314.Хишилиг /Чингисийн адуучин/
315.Нарийн-гэгээн /Ихчирэнгийн хүү/
316.Хархалзан
317.Чихитай /Агтач/
318.Ядир /Агтач/
319.Хадиги
320.Ачиг-Чирүн /Баатар/
321.Хоришилэмүн /Тайж/
322.Ачиг-Ширүн
323.Жорчидай /Чингис хааны 1000ны ноён, Чингис хааны Уруудын авга/
324.Хуйлдар /Мангуд Сэцэн, Чингис хааны 1000ны ноён/
325.Өгөдэй /Чингис хааны хүү/
326.Жэүн /Чингис хааны элч/
327.Тай-Төмөр /Тоорил хааны дүү/
328.Буха-Төмөр /Тоорил хааны дүү/
329.Гүр-Хан /Тоорил хааны дүү/
330.Хунан /Тайчууд баатар/
331.Бахажи /Тайчууд баатар/
332.Баргужин
333.Буйраг /Гүчүгүдийн хаан/
334.Хубарихури /Чингис хааны элч/
335.Итүргэн /Чингис хааны элч/
336.Огда /Боол/
337.Сүбэхэй /Огданы хүү/
338.Хөхөчү-Хирсаан /Сүбэхэйн хүү/
339.Ехэй-Хонтагар /Хөхөчү-Хирсааны хүү/
340.Хасан /Сартаул иргэн/
341.Егү /Хасарын хүү/
342.Есүнхэй /Хасарын хүү/
343.Туху /Хасарын хүү/
344.Халиудар /Жауридайн иргэн/
345.Чахурхан /Урианхай иргэн/
346.Хадаг /Жүрхин иргэн/
347.Толуй /Чингис хааны хүү/
348.Зүчи /Чингис хааны хүү/
349.Хорисубэчи /Таян ханы дараах их ноён/
350.Хүгсэү /Найманы баатар/
351.Торбиташ /Таян хааны элч/
352.Алахуш-дигитхури /Онгуд иргэн/
353.Ю-Хунан /Онгуд элч/
354.Отчигин /Ноён/
355.Додай /Чингис хааны чэрби түшмэл/
356.Өэлэн /Чингис хааны чэрби түшмэл/
357.Толун /Чингис хааны чэрби түшмэл/
358.Бучаран /Чингис хааны чэрби түшмэл/
359.Сүйхэтү /Чингис хааны чэрби түшмэл, Чингис хааны 1000ны ноён/
360.Худус-Халчинтай
361.Хорчин /Чингис хааны хэвтүүлийн захирагч/
362.Ханхархан /Найманы харуул/
363.Хүчүлүг /Таян ханы хүү/
364.Тататунга /Чингис хааны дээд шүүгч/
365.Дайр-Үсүн /Увас мэргидын тэргүүлэгч/
366.Наяа /Бааридайн ноён/
367.Гал /Тогтоагийн хүү/
368.Хорчи /Чингис хааны 1000ны ноён/
369.Илугай /Чингис хааны 1000ны ноён/
370.Түгэ /Чингис хааны 1000ны ноён/
371.Толун /Чингис хааны 1000ны ноён/
372.Чүлгэдэй /Чингис хааны 1000ны ноён/
373.Хоргасун /Чингис хааны 1000ны ноён/
374.Усун /Чингис хааны 1000ны ноён/
375.Шилүгэн /Чингис хааны 1000ны ноён/
376.Жидай /Чингис хааны 1000ны ноён/
377.Цагаангуа /Чингис хааны 1000ны ноён/
378.Алаг /Чингис хааны 1000ны ноён/
379.Булуган /Чингис хааны 1000ны ноён/
380.Харачар /Чингис хааны 1000ны ноён/
381.Хөхөчос /Чингис хааны 1000ны ноён/
382.Хүчхүр /Чингис хааны 1000ны ноён/
383.Бала /Чингис хааны 1000ны ноён/
384.Оронартай /Чингис хааны 1000ны ноён/
385.Дайр /Чингис хааны 1000ны ноён/
386.Мүгэ /Чингис хааны 1000ны ноён/
387.Бужир /Чингис хааны 1000ны ноён/
388.Мүнтүүр /Чингис хааны 1000ны ноён/
389.Долоодой /Чингис хааны 1000ны ноён/
390.Бөгэн /Чингис хааны 1000ны ноён/
391.Худус /Чингис хааны 1000ны ноён/
392.Марал /Чингис хааны 1000ны ноён/
393.Жибгэ /Чингис хааны 1000ны ноён/
394.Юрүхан /Чингис хааны 1000ны ноён/
395.Хөхө /Чингис хааны 1000ны ноён/
396.Удутай /Чингис хааны 1000ны ноён/
397.Бала-Чэрби /Чингис хааны 1000ны ноён/
398.Хэтэ /Чингис хааны 1000ны ноён/
399.Мөнх /Чингис хааны 1000ны ноён/
400.Халжа /Чингис хааны 1000ны ноён/
401.Хурчахус /Чингис хааны 1000ны ноён/
402.Хонгиран /Чингис хааны 1000ны ноён/
403.Тогоонтөмөр /Чингис хааны 1000ны ноён/
404.Мэгэтү /Чингис хааны 1000ны ноён/
405.Мороха /Чингис хааны 1000ны ноён/
406.Дорибөхө /Чингис хааны 1000ны ноён/
407.Идухадай /Чингис хааны 1000ны ноён/
408.Ширахул /Чингис хааны 1000ны ноён/
409.Даун /Чингис хааны 1000ны ноён/
410.Дамача /Чингис хааны 1000ны ноён/
411.Хауран /Чингис хааны 1000ны ноён/
412.Тодсаха /Чингис хааны 1000ны ноён/
413.Тунхуйдай /Чингис хааны 1000ны ноён/
414.Тобуха /Чингис хааны 1000ны ноён/
415.Ажинай /Чингис хааны 1000ны ноён/
416.Түйдхэр /Чингис хааны 1000ны ноён/
417.Сачуур /Чингис хааны 1000ны ноён/
418.Жидэр /Чингис хааны 1000ны ноён/
419.Олар /Чингис хааны 1000ны ноён/
420.Хингиадай /Чингис хааны 1000ны ноён/
421.Ашиг/Чингис хааны 1000ны ноён/
422.Хадай /Чингис хааны 1000ны ноён/
423.Чигу /Чингис хааны 1000ны ноён/
424.Буту /Чингис хааны 2000ны ноён/
425.Гэнигэдэй
426.Наринтоорил /Цагаангуагийн хүү/
427.Гүчүгүр /Чингис хааны дархан, Чингис хааны 1000ны ноён/
428.Мулхалху /Чингис хааны 1000ны ноён/
429.Их-Нэүрин /Чингис хааны хэвтүүлийг захирагч ноён/
430.Есөнтэй /Зэлмийн хүү/
431.Бүхэдэй /Түгэгийн хүү/
432.Хорхудаг /Чингис хааны Хорчинг захирагч/
433.Лаблах /Чингис хааны Хорчинг захирагч/
434.Арслан /Харлагийн хан/
435.Идүүд /Уйгурын хан/
436.Адхираг /Уйгур элч/
437.Дарбай /Уйгур элч/
438.Эди /Хэргисийн ноён/
439.Инал /Хэргисийн ноён/
440.Алдиэр /Хэргисийн ноён/
441.Өлэбэг /Хэргисийн ноён/
442.Иналч /Хутугагийн хүү/
443.Төрэлч /Хутугагийн хүү/
444.Онгууд
445.Дөрбэй
446.Цагаадай /Чингис хааны хүү/
447.Алчидай /Чингис хааны хүү/
448.Хөхөчү буюу Тэв тэнгэр бөө
449.Жибэгэ /Жалайрын иргэн/
450.Хашин /Тангуд хан/
451.Илаху /Тангуд бурхан/
452.Жубхан /Чингис хааны элс/
453.Ухуна /Чингис хааны элч/
454.Аша-хамбу /Сартаул хан/
455.Тогочар /Чингис хааны баатар/
456.Мэлиг /Султан хан/
457.Жалалдин /Султан/
458.Хонхай /Хорчин/
459.Хонтахар /Хорчин/
460.Чормаган /Хорчин/
461.Дөрбуй /Дөрвэд баатар/
462.Ялавач /Сартаул иргэн/
463.Масхуд /Ялавачийн хүү/
464.Гилүгэтэй
465.Бат /Чингис хааны ач/
466.Оготор /Чингис хааны хүү/
467.Мөнх /Чингис хааны ач/
468.Бүри /Чингис хааны хүү/
469.Гүюг /Чингис хааны ач/
470.Олдхар
471.Аргасун
472.Мангай /Өгэдэйн хүү/
473.Хонхордой /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
474.Бужиг
475.Ширхан /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
476.Элжгэдэй
477.Амал /Өгөдэй хааны захирагч/
478.Чанар /Өгөдэй хааны захирагч/
479.Ялбаг /Өгөдэй хааны захирагч/
480.Хараудар /Өгөдэй хааны захирагч/
481.Тэмүдэр /Өгөдэй хааны захирагч/
482.Жэхү /Өгөдэй хааны захирагч/
483.Чанай /Өгөдэй хааны захирагч/
484.Уйгуртай /Өгөдэй хааны захирагч/
485.Арачиан /Өгөдэй хааны захирагч/
486.Тогучар /Өгөдэй хааны захирагч/

Бас зүгээр сонирхуулахад монголд хамгийн их байдаг нэрүүд гэнэ(одоо өөрчлөгдсөн байх магадлалтай)

487.ганболд 11,083.00
488.отгонбаяр 11,080.00
489.батэрдэнэ 10,862.00
490.наранцэцэг 10,805.00
491.лхагвасүрэн 10,611.00
492.оюунцэцэг 10,466.00
493.ганбаатар 10,359.00
494.баярсайхан 10,181.00
495.нарантуяа 9,877.00
496.ганзориг 9,726.00
497.батжаргал 9,443.00
498.нэргүй 9,443.00
499.энхжаргал 9,426.00
500.батсайхан 9,059.00

За тэгээд аавууд өөрөө хүүхдэдээ нэр эртнээс бодсон бол заавал энэ тэр гэх юм байхгүй шууд өгсөн нь дээр биздээ.
Амжилт хүсье.