Нэр хайж байна уу? За юу ч гэсэн энэ постыг бодвол дөнгөж шинэ хүнтэй болсон л хүн үзэх биз. Тиймээс шинэ хүнээр бүл нэмсэн танай гэр бүлд аз жаргал хүсье!
Миний хувьд уржигдар хүүтэй боллоо. Сэтгэл маш сайхан л байна. 30гаран цаг өвдсөний эцэст эхнэр маань амаржлаа. Эмэгтэй хүн гэдэг төрөхийн тулд ямар их тэвчээр, ямар их өвдөлтийг мэдэрдэгийг төрж үзээгүй хүн мэдэхгүй. 立会い буюу эхнэрээ төрөхөд хамт байх уу гэсэн хүсэлт авсан учир өмнө нь хүмүүсийн ярианаас сонсож байсанаас хэтрэхгүй надад, нэг адал явдал гэх үү завшаан гэх үү хамт байх боломж олдсон юм. Эхнэр маань Японд төрсөн лдөө. Эмнэлэгээсээ хамаараад өөр байдаг байх. Манай эмнэлэгийн хувьд нөхрөөс нь эхнэрээ төрөхөд нь хамт байх уу гэж асуусан учир би хамт байна гэж хүсэлт гаргасан юм. За ер нь бол өөрөө өвдөөгүй ч гэсэн эмэгтэй хүн гэдэг төрөхөд маш их өвдөлт мэдэрдэгийг ойлгож авсан. Юм идэж чадахгүй огт унтахгүй айхтар өвдөлт өгөөд 30гаран цаг байна гэдэг бол хэр баргийн хүн тэсэхгүй зүйл. Харин яг хүүхэд төрөх дөхөөд ирэхээр дүлж чадахгүй болтлоо тамиргүй болох эрсдэл байдаг учир яг төрөхийн өмнө бага зэрэг тайвшруулах эм уулгаж бага зэрэг унтуулаад сэрэхээр нь төрүүлдэг юм байна. Миний хувьд тэндээс эхнэрээ хайрлах халамжлах хэрэгтэйг л ойлгож авах шивдээ. Ер нь манай эмнэлэгүүд ч гэсэн эхнэрээ төрөхөд нь хамт байх эсэхийг нь саналыг нь сонсдог болмоор юм. Тэгвэл ядаж л эхнэр нь ямар хүнд бэрхийг туулж хүүхэд төрүүлж буйг мэддэг болох бас эхнэртээ хажууд нь ганцаардуулахгүй байх гээд л юу эс байхав.
За тэгээд хүүхэд гараад ирсэний дараа нэр хайна гэдэг асуудалтай аавууд тулгар ч байгаамдаа. Миний энэ удаагийн сэдэв маань нэрний тухай юм лдаа. Уг нь миний хувьд хүйсийг нь эрэгтэй гэдгийг мэдэж байсан болохоор нэг нэр бодож байсан юм. Тэгээд төрүүлчихээд өчигдөр ажил жаахан хийх юмтай байсан учир айлгүйгээ авдартаа хийчихсэн хүн чинь ажилдаа явлаа. Би баярласандаа ФБ дээрээ хүүтэй боллоо гэдгээ хэлчихсэн байсан болохоор зарим нэг надтай найз ажлын хүмүүс хараад жаахан тараасан бололтой. Ажлынхан ч энд тэндгүй л баяр хүргээстэй. Манай компаны доод давхаруудаар ажилдаг(манай хэлтэс 11давхарт байдаг болохоор) хүмүүс нтр лефт-нд таарсан ч баяр хүргээстэй. Тэгээд л нэг хакен-ний нэг эмэгтэйтэй л лефтинд таараад л баяр хүргэж байна. Нэрээ шийдсэн үү гэнэ шүү. Тэгэхээр нь мань хүн ч маасайгаад л нөгөө нэрээ хэлсэн чинь нөгөөх чинь л жаахан нүүр нь гайхсан байдалтай болсоноо "Муу утгатай нэр үү" гэж авч байна. Тэгэхээр би юу гэж тийм нэр өгөхөв дээ Японоор юу гэсэн үг юм гэсэн чинь жаахан инээсэнээ Мөөгий нэт-с харчихаа гэж байна. Тэгэхээр нь яг энэ эвгүй үг болж таарлаа гээд л хайсан чинь хэцүү үг байж таарлаа(тэр нэрээ нууц үлдээе). Тэгээд л дотоод мессенжерээр л өө тийм утга агуулгатай үг биш байгаамаа уг нь утга нь ийм Япон дуудлагаар дуудахаар англи үгийг дуудлагаар нь ингэж хэрэглэдэгийг мэдсэнгүй л гэлээ. Уг нь бол би англи үгийг нь мэддэг юм байгаан. Гэхдээ Япончууд гэхдээ тэр чигээр нь авч ашигладагийг хэн мэдлээ. За тэгээд нэрний эрэлд гарваа. Ер нь хүүхдийн нэр гэдэг асуудалтай байдаг бололтой.
Уг нь би нилээн бодож байж олсон нэр байгаан. Гадаадад хэрэглэхэд хялбар бас Японоор дуудахад эвтэйхан бас нэг үетэй нэр өгье гэж эртнээс бодож байсан юм. Тэгэхгүй бол нэр гэдэг их чухал ач холбогдолтой. Миний нэрийг Япончууд бүтнээр нь дуудахад хэцүү байдаг болохоор өөрийгөө Мөөгий л гэж хэлдэгийн. Яг албан бичиг дээр бол бүтэн нэрээр байдаг лдаа. Ямар сайндаа утсаар ярихаар миний нэрийг ер тогтоодоггүй учир нэг удаа нэг газар захиалга өгөх гээд нэрээ Мөөгий гэж хэлсэн чинь цаад өвгөн л хүлээж авлаа л гэсийн. Тэгсэн чинь маргааш нь очсон чинь нэрээ хайгаад олдоггүй. Яасан байх нь уу өвөө мань хүнийг Мүүвий(movie) гээд биччихсэн ч байх шиг хаха. Татаж унах шахсан. Тэгээд заримдаа Мөөгий гэдэг нэр чинь Японд Мүги гэдэг нэртэй цай байдаг учир анх хүнд нэрээ хэлэхэд андуурах нь амархан учир шууд л цайны нэртэй болж байгаан хаха. Гэхдээ нэг бодлын хүнд нэр маань амархан цээжлэгдээд амар ч юм уу хэхэ. Бас нэг хаанаас ч билээ сонссын байна. Монголжин гэдэг нэртэй хүн Японд сурсан чинь нэрээ хэл гэсэн чинь Монголжин гэж лдээ. Тэгсэн Япон хүн гайхаад би чиний монголыг мэдэж байна лдаа нэрээ хэл гээд байсан гэсэн. Японоор монгол хүн гэдгийг МОНГОРУЖИН гэдэг лдээ. Монголжин гэдэг дуудлага нь адилхан учир асуудал үүссэн байгаан. Бас нэг найз маань би Монгол улсын их сургуулийг төгссөн гэсэн чинь(Япончууд болохоор монголын их сургууль гэдэгээр ойлгоод) зарим нь чамайг Монголд их сургууль төгссөнийг чинь мэдээд байна лдаа. Сургуулийн чинь нэр юу вэ гээд байсан гэдэг. Бас Нинжин гэдэг нэр байна. Японоор лууван гэдэг нэртэй болчихож байгаан. Дуудлаганы алдаа биш ч бас л андуурал. Энэ мэтээс хараад байхад нэр гэдэг их ач холбогдолтой.
Миний хүү бид 2ийг монгол буцах гэсээр байтал энд сургуульд орвол эндхийн Ижимэ гэж ядаргаатай зүйл бий. Гадуурхал гэх юм уудаа. Тийм зүйлд нтр бол нэр хамгийн түрүүнд анзаарагдах зүйл учир гадаад хүн гэдэг нь овгийг нь хараад шууд мэдэгдэх ч гэсэн ядаж халтирсан утгатай нэртэй байвал хэцүү юм болуу гэж бодоод нэрээ солих ажлыг өчигдөр үүрмэглэн барин эрчимтэй эхлүүллээ. Нэр цаг дээрээ тулахаар олдохгүй их хэцүү эд байна хэхэ. Тэгээд нэтээс бас заримыг нь өөрөө бодож байгаад орчин үеийн, бас нэг үетэй эрэгтэй хүүхдийн нэрнүүдийг жаахан цуглууллаа. Очко ахын хийсэн ner.query.mn гэсэн сайт ч уг нь их олон нэр байсан лдаа. Яг миний хайж байсан нэр байхгүй байсан тул энд тэндээс зарим нэгийг нь ч авлаа. Тэгээд явж явж Тэнүүн гэдэг нэр дээр л буулаа. Эмээ нь бас хажууд байсан дэмжиж байна. Ээж нь ч бас дэмжиж байна. За тэгээд мань мэт шиг шашин машины учир ойлгодоггүй хүмүүст гандан хийдээр явж лам хуврагаас асууна гэдэг бол хэцүү лдээ. Тэгээд ч бас их урт төвд нэрнүүд өгөгддөг шиг санагддаг. Хүн хүний бодол өөр болохоор миний хувьд бол аль болох хэлэхэд амар бас жаахан орчин үеийн олон улсад уг нь хэрэглэхэд амар нэр байвал болоод л явчихаж байгаан. Одоо үед ч Тэнүүн гэдэг нэртэй өвөө сонсвол ч сонин л сонсогдох байх. Миний хүүг өвөө болоход одооны орчин үеийн нэрнүүд бүгд хуучирсан байх учир гайгүй биз хэхэ. Охидуудын нэр бол олон гоё, чамин нэрнүүд их юм.
Доорх эрэгтэй хүүхдүүдийн нэрнүүдийг цуглуулсан юм. Ийм жагсаалт байхгүй байсан учир зарим нэг нь санаа авах байх гээд орууллаа. Зарим нэг нь төвд, давхардсан бас охины нэр орсон байж болзошгүй шүү.
1.Авралт
2.Анар
3.Ананд
4.Анури
5.Амир
6.Авид
7.Баатар
8.Бадрал
9.Бадрах
10.Бархас
11.Барс
12.Баяр
13.Билгүүн
14.Баясал
15.Баясгалан
16.Бишрэлт
17.Гүен
18.Дэмүүл
19.Далай
20.Дөлгөөн
21.Жавхлан
22.Жoнон
23.Зүмбэр
24.Золбоо
25.Ингүүн
26.Ивээл
27.Идэр
28.Ирмүүн
29.Итгэл
30.Маргад
31.Манлай
32.Мандал
33.Мөрөн
34.Мичид
35.Шагай
36.Оч
37.Од
38.Очир
39.Онон
40.Орхон
41.Учрал
42.Тэнүүн
43.Тэмүүжин
44.Тэлмэн
45.Түшиг
46.Тэмүгэ
47.Тэнгис
48.Тэлмүүн
49.Тамир
50.Төгөлдөр
51.Тогтох
52.Тогтуун
53.Тэнгэр
54.Тулга
55.Тэмүүл
56.Тэмүүлэн
57.Сансар
58.Санчир
59.Сүбээдэй
60.Сугар
61.Соёмбо
62.Цолмон
63.Цэнгэл
64.Чингүн
65.Хангай
66.Хасар
67.Хасан
68.Хашаа
69.Хонгор
70.Хэрлэн
71.Хангал
72.Энгүүн
73.Эрдэм
74.Эрхэм
75.Эрхэс
76.Эрмүүн
77.Энэрэл
78.Эрдэнэс
Доорх болохоор ерөнхийдөө нууц товчооноос л түүсэн бололтой монгол түүхэн нэрнүүд юм гэсэн.
Доорх хаягнаас авав.
http://id.news.mn/content/158610.shtml
79.Бөртэчино
80.Батцагаан /Бөртэчино Гуамаралын хүү/
81.Тамача /Батцагаанны хүү/
82.Хоричар /Тамачагийн хүү/
83.Уужимбуурал /Хоричар мэргэний хүү/
84.Саль-Хачау /Уужимбууралын хүү/
85.Ихнүдэн /Саль-Хачаугийн хүү/
86.Шинэсочи /Ихнүдэний хүү/
87.Харчу /Шинэсочийн хүү/
88.Боржигидай /Харчугийн хүү/
89.Торголжин /Боржигидай мэргэний хүү/
90.Боролдайсуялби /Торголжин баяны зарц/
91.Добу /Торголжин баяны хүү/
92.Дува /Торголжин баяны хүү/
93.Хорилардай /Алунгуагийн эцэг/
94.Шинч /Бурхан халдуны эзэн бурхан босгосон Урианхай хүн/
95.Бүгүнүтэй /Добу мэрэгний хүү/
96.Бэлгүнүтэй /Добу мэрэгний хүү/
97.Буха /Алунгуагийн хүү/
98.Бухату /Алунгуагийн хүү/
99.Бодончар /Алунгуагийн хүү/
100.Хабич /Бодончарын хүү/
101.Жажирадай /Бодончарын хүү/
102.Жаурьдай /Бодончарын хүү/
103.Тугудай /Жажирадайн хүү/
104.Бурьбулчиру /Тугудайн хүү/
105.Хар-Хадаан /Бурьбулчирун хүү/
106.Жамуха /Хар-Хадааны хүү/
107.Баарьдай /Бодончарын хүү/
108.Зүтгэлбөх /Баарьдайн хүү/
109.Мэнэн /Хабич баатрын хүү/
110.Хачи-Хүлүг /Мэнэн тудуны хүү/
111.Хачин /Мэнэн тудуны хүү/
112.Хачиу /Мэнэн тудуны хүү/
113.Хачула /Мэнэн тудуны хүү/
114.Харалдай /Мэнэн тудуны хүү/
115.Хачиун /Мэнэн тудуны хүү/
116.Начинбаатар /Мэнэн тудуны хүү/
117.Хайду /Хачи-Хүлүгийн хүү/
118.Ноёгидай /Хачины хүү/
119.Баруладай /Хачиугийн хүү/
120.Барула /Хачулагийн хүү/
121.Адархидай /Хачиуны хүү/
122.Уруудай /Начинбаатарын хүү/
123.Мангудай /Начинбаатарын хүү/
124.Шижуудай /Начинбаатарын хүү/
125.Доголдай /Начинбаатарын хүү/
126.Байшинхор /Хайдугийн хүү/
127.Чирхай /Хайдугийн хүү/
128.Чаужин /Хайдугийн хүү/
129.Тунбинай /Байшинхорын хүү/
130.Сэнгүн /Чирхайгийн хүү/
131.Бэсүдэй /Чирхайгийн хүү/
132.Оронар /Чаужингийн хүү/
133.Хонхотан /Чаужингийн хүү/
134.Арулад /Чаужингийн хүү/
135.Сөнид /Чаужингийн хүү/
136.Хабтурхас /Чаужингийн хүү/
137.Хэнигис /Чаужингийн хүү/
138.Хабул /Тунбинай сэцэний хүү/
139.Сэмсэчүлэ /Тунбинай сэцэний хүү/
140.Бүлтэчү / Сэмсэчүлийн хүү/
141.Охинбархаг /Хабулын хүү/
142.Бартанбаатар /Хабулын хүү/
143.Хутугту /Хабулын хүү/
144.Хутула /Хабулын хүү/
145.Хулан /Хабулын хүү/
146.Хадаан /Хабулын хүү/
147.Торойн отчигон /Хабулын хүү/
148.Хутугту /Охинбархагийн хүү/
149.Сэчэ-Бэхи /Хутугту Жүрхигийн хүү/
150.Тайчу /Хутугту Жүрхигийн хүү/
151.Мэнгитү /Бартанбаатарын хүү/
152.Нэгүүн /Бартанбаатарын хүү/
153.Есүхэй /Бартанбаатарын хүү/
154.Даридай /Бартанбаатарын хүү/
155.Бүри-Бөхө /Хутугтугийн хүү/
156.Зочи /Хутулагийн хүү/
157.Хирмау /Хутулагийн хүү/
158.Алтан /Хутулагийн хүү/
159.Их-Чэрэн /Хулан баатарын хүү/
160.Бадай /Их Чэрэнгийн зарц/
161.Кишлиг /Их Чэрэнгийн зарц/
162.Амбагай /Сэнгүний хүү/
163.Балхачи /Бэсүд овогийн элч/
164.Чилэдү /Өэлүн-Үжингийн нөхөр болох гэж байсан Мэргэдийн их элч/
165.Чилэгэрбөх /Чилэдүгийн дүү/
166.Хотонбараг /Татар иргэн/
167.Жалибуха /Татар иргэн/
168.Тэмүжин-Үгэ /Татар иргэн/
169.Хорибуха /Татар иргэн/
170.Тэмүжин /Есүхэйн хүү/
171.Хасар /Есүхэйн хүү/
172.Хачиун /Есүхэйн хүү/
173.Тэмүгэ /Есүхэйн хүү/
174.Бэгтэр /Есүхэйн хүү/
175.Бэлгүтэй /Есүхэйн хүү/
176.Дэй-Сэцэн /Хонгирад иргэн/
177.Чирха /Хонхотаны иргэн/
178.Мэнлиг /Чирха өвгөний хүү/
179.Таргудай /Тайчууд иргэн/
180.Хирилтуг /Тайчууд иргэн/
181.Тодойн-Гэрти /Тайчууд иргэн/
182.Сорхоншар /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
183.Чинбай /Сорхоншарын хүү/
184.Чулуун /Сорхоншарын хүү/
185.Боорчи /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
186.Наху /Боорчийн эцэг/
187.Тоорил буюу Ван хан /Есүхэйн анд/
188.Жарчиудай /Урианхай өвгөн/
189.Зэлмэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
190.Тогтоа /Чилэдүгийн ах Мэргидийн цэрэг/
191.Дайр-Үсүн /Мэргидийн цэрэг/
192.Хаатай Дармала /Мэргидийн цэрэг/
193.Жахахамбу /Тоорилын анд/
194.Хүчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Мэргид хүү, Чингис хааны 1000ны ноён/
195.Хөхөчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Тайчууд хүү, Чингис хааны 1000ны ноён/
196.Хачиун /Жалайр иргэн/
197.Хархай /Жалайр иргэн, Хасарын туслах /
198.Харалдай /Жалайр иргэн, Чингис хааны агтчин/
199.Үнгүр /Мөнхөт хианы хүү, /Чингис хааны 1000ны ноён/
200.Хадаан /Дархад иргэн/
201.Далдурхан /Дархад иргэн/
202.Хубилай /Барулас иргэн, Хасарын туслах/
203.Худус /Барулас иргэн/
204.Жатай, /Мангуд иргэн/
205.Доголху /Мангуд иргэн, Чингис хааны чэрби түшмэл/
206.Үгэлэн /Боорчийн лүү/
207.Чаурхан /Зэлмийн дүү, Чингис хааны эдээлэгч/
208.Сүбээдэй /Зэлмийн дүү/
209.Дэгэй /Бэсүд иргэн, /Чингис хааны 1000ны ноён/
210.Хүчүгүр /Бэсүд иргэн/
211.Чилэгүтэн-Тахи /Сүлдүс иргэн/
212.Тайчиудай /Сүлдүс иргэн/
213.Сэцэ-Домог /Жалайр иргэн/
214.Архай Хасар /Жалайр иргэн, Чингис хааны эдээлэгч/
215.Сүйхэтү /Хонхотан иргэн/
216.Жэгэй /Сүхэгэн иргэн/
217.Сүхэхэй-Жаун /Жэгэйн хүү/
218.Нэүдэйн Цагаан
219.Хангиадай /Олхунод иргэн/
220.Сэчиүр /Горлос иргэн/
221.Мөчи /Дүрвэд иргэн/
222.Буту /Ихирэс иргэн/
223.Жунсо /Ноёхон иргэн/
224.Зургаан /Оронар иргэн/
225.Сохо-Сэцэн /Барулас иргэн/
226.Харачар /Сохо-Сэцэнгийн хүү/
227.Хорчи-Усун /Баарин иргэн/
228.Хөхөчөс /Баарин иргэн/
229.Мэнэн /Баарин иргэн/
230.Хорчи /Бодончарын барьж авсан эмээс гарсан хүү, Чингис хааны 1000ны ноён/
231.Хунан /Чингис хааны 1000ны ноён/
232.Даридай
233.Мулхалху /Жадаран иргэн, Чингис хааны адуучин/
234.Сорхату /Охинбархагын хүү/
235.Сача-Бэхи /Сорхатугийн хүү/
236.Тайчу /Сорхатугийн хүү/
237.Хучар /Нэгүүн тайжийн хүү/
238.Алтан /Хутула хааны хүү/
239.Өнгүр /Чингис хааны тогооч/
240.Дэгэй /Чингис хааны хоньчин/
241.Гүчүгүр /Чингис хааны тэрэгчин/
242.Додай /Гэргий хүүхэд зарц нарыг захирагч/
243.Чилгутай /Хасарын туслах/
244.Хуту /Чингис хааны адуучин/
245.Моричи /Чингис хааны адуучин/
246.Тахар, Тахай /Чингис хааны мэдээлэгч/
247.Сүхэхэй /Чингис хааны мэдээлэгч/
248.Тайчар /Жамухын дүү/
249.Мүлхэ-тотаг /Ихирэс иргэн/
250.Боролдай /Ихирэс иргэн/
251.Жүрчидэй /Урууд иргэн/
252.Хуйлдар /Мангуд иргэн/
253.Жихүр /Чингис хааны тогооч/
254.Бүрибөх /Жүрхин иргэн/
255.Мэгүжин /Татар иргэн/
256.Шихихутуг /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Татар хүү/
257.Тэлэгэтү /Жалайр иргэн/
258.Гүнгуа /Тэлэгэтү баяны хүү/
259.Чулуунхайч /Тэлэгэтү баяны хүү/
260.Зэвгээ /Тэлэгэтү баяны хүү/
261.Мухулай буюу Мухули /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Гүнгуан хүү/
262.Буха /Гүнгуан хүү/
263.Түнгэ /Чулуунхайчийн хүү/
264.Хаши /Чулуунхайчийн хүү/
265.Борохул /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Жүрхин хүү/
266.Багу-Чорхи /Хатиган иргэн/
267.Чирхитэй /Салжиуд иргэн/
268.Алчи /Татар иргэн/
269.Жали /Татар иргэн/
270.Түгэ-Маха /Ихирэс иргэн/
271.Тэрхэг /Хонгирад иргэн/
272.Алхуй /Хонгирад иргэн/
273.Чоёг Цагаан /Горлос иргэн/
274.Гүчүд /Найман иргэн/
275.Буйраг /Найман иргэн/
276.Ходун /Тайчууд иргэн/
277.Аучу /Тайчууд иргэн/
278.Хоридай /Горлос иргэн, Чингис хаанд мэдээлэгч/
279.Жаха-Хамбу /Ванханы дүү/
280.Билгэ
281.Хутуг /Ойрд иргэн/
282.Зургаадай буюу Зэв /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
283.Худуудар /Тайчууд иргэн/
284.Чуу мэргэн /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
285.Хархирүгэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
286.Чихарай
287.Жалман
288.Ширээт /Нүцгэн баарин иргэн/
289.Алаг-Наяа /Ширээт өвгөний хүү/
290.Хурчахус /Тоорил хааны хүү/
291.Гүр-Хан
292.Эрххар /Тоорил хааны дүү/
293.Инанча /Найманы хаан/
294.Дахай /Баатар/
295.Сүхэхэй-Жэүн /Баатар/
296.Хурчахус /Хаан/
297.Ажай /Татарын хаан/
298.Элхудур /Тайж/
299.Хулбари /Тайж/
300.Арин /Тайж/
301.Ихчирэн /Татаар иргэн/
302.Төгсбэх /Тогтоагийн хүү/
303.Хуту /Тогтоагийн хүү/
304.Чулуун /Тогтоагийн хүү/
305.Буйраг /Найманы хаан/
306.Еди-Тоблуг /Найманы ноён/
307.Хүгсэү /Найманы баатар/
308.Хүрэн /Убчигдайн баатар/
309.Сэнгүм /Ванханы хүү/
310.Тусах /Сэнгүмийн хүү/
311.Таян /Найманы хан/
312.Бухатай
313.Хиратай
314.Хишилиг /Чингисийн адуучин/
315.Нарийн-гэгээн /Ихчирэнгийн хүү/
316.Хархалзан
317.Чихитай /Агтач/
318.Ядир /Агтач/
319.Хадиги
320.Ачиг-Чирүн /Баатар/
321.Хоришилэмүн /Тайж/
322.Ачиг-Ширүн
323.Жорчидай /Чингис хааны 1000ны ноён, Чингис хааны Уруудын авга/
324.Хуйлдар /Мангуд Сэцэн, Чингис хааны 1000ны ноён/
325.Өгөдэй /Чингис хааны хүү/
326.Жэүн /Чингис хааны элч/
327.Тай-Төмөр /Тоорил хааны дүү/
328.Буха-Төмөр /Тоорил хааны дүү/
329.Гүр-Хан /Тоорил хааны дүү/
330.Хунан /Тайчууд баатар/
331.Бахажи /Тайчууд баатар/
332.Баргужин
333.Буйраг /Гүчүгүдийн хаан/
334.Хубарихури /Чингис хааны элч/
335.Итүргэн /Чингис хааны элч/
336.Огда /Боол/
337.Сүбэхэй /Огданы хүү/
338.Хөхөчү-Хирсаан /Сүбэхэйн хүү/
339.Ехэй-Хонтагар /Хөхөчү-Хирсааны хүү/
340.Хасан /Сартаул иргэн/
341.Егү /Хасарын хүү/
342.Есүнхэй /Хасарын хүү/
343.Туху /Хасарын хүү/
344.Халиудар /Жауридайн иргэн/
345.Чахурхан /Урианхай иргэн/
346.Хадаг /Жүрхин иргэн/
347.Толуй /Чингис хааны хүү/
348.Зүчи /Чингис хааны хүү/
349.Хорисубэчи /Таян ханы дараах их ноён/
350.Хүгсэү /Найманы баатар/
351.Торбиташ /Таян хааны элч/
352.Алахуш-дигитхури /Онгуд иргэн/
353.Ю-Хунан /Онгуд элч/
354.Отчигин /Ноён/
355.Додай /Чингис хааны чэрби түшмэл/
356.Өэлэн /Чингис хааны чэрби түшмэл/
357.Толун /Чингис хааны чэрби түшмэл/
358.Бучаран /Чингис хааны чэрби түшмэл/
359.Сүйхэтү /Чингис хааны чэрби түшмэл, Чингис хааны 1000ны ноён/
360.Худус-Халчинтай
361.Хорчин /Чингис хааны хэвтүүлийн захирагч/
362.Ханхархан /Найманы харуул/
363.Хүчүлүг /Таян ханы хүү/
364.Тататунга /Чингис хааны дээд шүүгч/
365.Дайр-Үсүн /Увас мэргидын тэргүүлэгч/
366.Наяа /Бааридайн ноён/
367.Гал /Тогтоагийн хүү/
368.Хорчи /Чингис хааны 1000ны ноён/
369.Илугай /Чингис хааны 1000ны ноён/
370.Түгэ /Чингис хааны 1000ны ноён/
371.Толун /Чингис хааны 1000ны ноён/
372.Чүлгэдэй /Чингис хааны 1000ны ноён/
373.Хоргасун /Чингис хааны 1000ны ноён/
374.Усун /Чингис хааны 1000ны ноён/
375.Шилүгэн /Чингис хааны 1000ны ноён/
376.Жидай /Чингис хааны 1000ны ноён/
377.Цагаангуа /Чингис хааны 1000ны ноён/
378.Алаг /Чингис хааны 1000ны ноён/
379.Булуган /Чингис хааны 1000ны ноён/
380.Харачар /Чингис хааны 1000ны ноён/
381.Хөхөчос /Чингис хааны 1000ны ноён/
382.Хүчхүр /Чингис хааны 1000ны ноён/
383.Бала /Чингис хааны 1000ны ноён/
384.Оронартай /Чингис хааны 1000ны ноён/
385.Дайр /Чингис хааны 1000ны ноён/
386.Мүгэ /Чингис хааны 1000ны ноён/
387.Бужир /Чингис хааны 1000ны ноён/
388.Мүнтүүр /Чингис хааны 1000ны ноён/
389.Долоодой /Чингис хааны 1000ны ноён/
390.Бөгэн /Чингис хааны 1000ны ноён/
391.Худус /Чингис хааны 1000ны ноён/
392.Марал /Чингис хааны 1000ны ноён/
393.Жибгэ /Чингис хааны 1000ны ноён/
394.Юрүхан /Чингис хааны 1000ны ноён/
395.Хөхө /Чингис хааны 1000ны ноён/
396.Удутай /Чингис хааны 1000ны ноён/
397.Бала-Чэрби /Чингис хааны 1000ны ноён/
398.Хэтэ /Чингис хааны 1000ны ноён/
399.Мөнх /Чингис хааны 1000ны ноён/
400.Халжа /Чингис хааны 1000ны ноён/
401.Хурчахус /Чингис хааны 1000ны ноён/
402.Хонгиран /Чингис хааны 1000ны ноён/
403.Тогоонтөмөр /Чингис хааны 1000ны ноён/
404.Мэгэтү /Чингис хааны 1000ны ноён/
405.Мороха /Чингис хааны 1000ны ноён/
406.Дорибөхө /Чингис хааны 1000ны ноён/
407.Идухадай /Чингис хааны 1000ны ноён/
408.Ширахул /Чингис хааны 1000ны ноён/
409.Даун /Чингис хааны 1000ны ноён/
410.Дамача /Чингис хааны 1000ны ноён/
411.Хауран /Чингис хааны 1000ны ноён/
412.Тодсаха /Чингис хааны 1000ны ноён/
413.Тунхуйдай /Чингис хааны 1000ны ноён/
414.Тобуха /Чингис хааны 1000ны ноён/
415.Ажинай /Чингис хааны 1000ны ноён/
416.Түйдхэр /Чингис хааны 1000ны ноён/
417.Сачуур /Чингис хааны 1000ны ноён/
418.Жидэр /Чингис хааны 1000ны ноён/
419.Олар /Чингис хааны 1000ны ноён/
420.Хингиадай /Чингис хааны 1000ны ноён/
421.Ашиг/Чингис хааны 1000ны ноён/
422.Хадай /Чингис хааны 1000ны ноён/
423.Чигу /Чингис хааны 1000ны ноён/
424.Буту /Чингис хааны 2000ны ноён/
425.Гэнигэдэй
426.Наринтоорил /Цагаангуагийн хүү/
427.Гүчүгүр /Чингис хааны дархан, Чингис хааны 1000ны ноён/
428.Мулхалху /Чингис хааны 1000ны ноён/
429.Их-Нэүрин /Чингис хааны хэвтүүлийг захирагч ноён/
430.Есөнтэй /Зэлмийн хүү/
431.Бүхэдэй /Түгэгийн хүү/
432.Хорхудаг /Чингис хааны Хорчинг захирагч/
433.Лаблах /Чингис хааны Хорчинг захирагч/
434.Арслан /Харлагийн хан/
435.Идүүд /Уйгурын хан/
436.Адхираг /Уйгур элч/
437.Дарбай /Уйгур элч/
438.Эди /Хэргисийн ноён/
439.Инал /Хэргисийн ноён/
440.Алдиэр /Хэргисийн ноён/
441.Өлэбэг /Хэргисийн ноён/
442.Иналч /Хутугагийн хүү/
443.Төрэлч /Хутугагийн хүү/
444.Онгууд
445.Дөрбэй
446.Цагаадай /Чингис хааны хүү/
447.Алчидай /Чингис хааны хүү/
448.Хөхөчү буюу Тэв тэнгэр бөө
449.Жибэгэ /Жалайрын иргэн/
450.Хашин /Тангуд хан/
451.Илаху /Тангуд бурхан/
452.Жубхан /Чингис хааны элс/
453.Ухуна /Чингис хааны элч/
454.Аша-хамбу /Сартаул хан/
455.Тогочар /Чингис хааны баатар/
456.Мэлиг /Султан хан/
457.Жалалдин /Султан/
458.Хонхай /Хорчин/
459.Хонтахар /Хорчин/
460.Чормаган /Хорчин/
461.Дөрбуй /Дөрвэд баатар/
462.Ялавач /Сартаул иргэн/
463.Масхуд /Ялавачийн хүү/
464.Гилүгэтэй
465.Бат /Чингис хааны ач/
466.Оготор /Чингис хааны хүү/
467.Мөнх /Чингис хааны ач/
468.Бүри /Чингис хааны хүү/
469.Гүюг /Чингис хааны ач/
470.Олдхар
471.Аргасун
472.Мангай /Өгэдэйн хүү/
473.Хонхордой /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
474.Бужиг
475.Ширхан /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
476.Элжгэдэй
477.Амал /Өгөдэй хааны захирагч/
478.Чанар /Өгөдэй хааны захирагч/
479.Ялбаг /Өгөдэй хааны захирагч/
480.Хараудар /Өгөдэй хааны захирагч/
481.Тэмүдэр /Өгөдэй хааны захирагч/
482.Жэхү /Өгөдэй хааны захирагч/
483.Чанай /Өгөдэй хааны захирагч/
484.Уйгуртай /Өгөдэй хааны захирагч/
485.Арачиан /Өгөдэй хааны захирагч/
486.Тогучар /Өгөдэй хааны захирагч/
Бас зүгээр сонирхуулахад монголд хамгийн их байдаг нэрүүд гэнэ(одоо өөрчлөгдсөн байх магадлалтай)
487.ганболд 11,083.00
488.отгонбаяр 11,080.00
489.батэрдэнэ 10,862.00
490.наранцэцэг 10,805.00
491.лхагвасүрэн 10,611.00
492.оюунцэцэг 10,466.00
493.ганбаатар 10,359.00
494.баярсайхан 10,181.00
495.нарантуяа 9,877.00
496.ганзориг 9,726.00
497.батжаргал 9,443.00
498.нэргүй 9,443.00
499.энхжаргал 9,426.00
500.батсайхан 9,059.00
За тэгээд аавууд өөрөө хүүхдэдээ нэр эртнээс бодсон бол заавал энэ тэр гэх юм байхгүй шууд өгсөн нь дээр биздээ.
Амжилт хүсье.
Showing posts with label Сонин хачин. Show all posts
Showing posts with label Сонин хачин. Show all posts
Wednesday, August 12, 2015
Tuesday, April 19, 2011
Газар хөдлөлт Японд
Японд газар хөдлөлт болоод 1сар гаран болж байна. Энэ нэг сарын хугацаанд маш их юм болж өнгөрлөө шүү. Газар хөдлөөд, цунами болоод, нүүж суугаад, солонгос яваад, монгол яваад, сургууль даа элсэж ороод гээд л маш олон юм болж өнгөрсөн байна. Их үйл явдалтай сар болж өнгөрлөө. Тэгээд японд амьдарч байгаа хүний хувьд саяхан болж өнгөрсөн байгалын гамшгийн талаар өөрөө үзсэн учир бичихгүй байж болохгүй нь.
Япон оронд 2011.03.11ний өдөр 14:46минутын үед маш өндөр балын газар хөдлөлт болсон. Голомт нь далайд болсон бөгөөд голомтдоо 9бал, харин тухайн үед миний байж байсан Shinagawa-d(Kitashinagawa station - 北品川駅) 5-6бал гэж тэр үед мэдээлж байсан. Яг тухайн үед би 3давхар байшингийн 2давхарт байсан. Энд миний хувьд ирээд газар хөдлөлт мэдэрч байсан ч 3.11нд болсон газар хөдлөлт бол үлэмж мэдэгдэхүйц хүчтэй болсон. Тийм юм үзэж байгаагүй хүний хувьд эвгүй юм билээ. Эхлээд чичирч эхэлэхэд сүртэй тоохгүй байж байсан боловч байшин дуугараад л өрөөнд байсан юмнууд савчаад л(аз болоход дээрээс унах юм өрөөнд байгаагүй лдээ) нилээн дуу шуу болоод ирэхээр нь сандарч эхэлсэн дээ хэхэ. Тийм үед гэхдээ яах вэ гэдгийг зарим нэг япон хүмүүсээс сонсож байсанаараа
1. Толгой дээрээс унах юмнаас сэргийлэх
2. Өрөөний хаалгаа нээх
3. Хаалгаа нээгээд хаалганд ойрхон даацын хананы доор зогсвол сайн
4. Газар хөдөлж байхад гарч болохгүй
5. Газар хөдөлж байх үед асаатай байгаа эд зүйлс, газ зэргийг салгах(хэхэ яг тиймэрхүү хүчтэй хөдөлвөл ч сандраад мартчих шинжтэй юм байна лээ хэхэ)
6. Газар хөдлөлт зогссоны дараа гялс гарах
7. Гараад хоол хүнс гол нь цэвэр ус нөөцөлж авах
8. За тэгээд л өөрт гэсэн хэрэгтэй бичиг баримтаа авах гээд л зөндөө юм байдаг юм шиг байна лээ. Яг үзвэл дүрэм журам гэж зөндөө юм байгаа биз хэхэ.
Миний хувьд бол ерөнхийдөө хийсэн юмнууд нь дээрх зүйлс байсан. Гэхдээ шууд хоол хүнс ус нөөцөлж чадаагүй. Тэгээд газар хөдөлж байхад хаалга нээгээд харахад их эвгүй юм байна лээ. Утасны шонгууд савлаад л, утаснууд савлаад, байшин чичрээд за тэгээд дээрээс нь зарим нэг машины дохиолол дуугарчихаар маш эвгүй юм байна лээ. Тэр үед бичлэг хийе гэж бодоод утас гарт байсан ч гэсэн хийж чадаагүй ээ хэхэ одоо л бичдэг байж гэж бодож байна.
За тэгээд газар хөдөлсөний дараа ганцаараа байсан болохоор шууд гараад хүмүүс руу очсон чинь дээшээ харцан шоконд орсон байдалтай байсан. Яагаад гэвэл японд ч бас анх удаагаа ингэж газар хөдөлж байгаа болохоор тэр биз. TV-р шууд мэдээлэл гарч байсан цунами болж байна гэж. Би ч анхандаа цунами гэж дуулж байсан болохоос ийм хэмжээний аюул авч ирдэг гэдгийг нээх мэдэхгүй тэгээд л жаахан үл анзаарсан байдалтай л буцаад орчихсон.
Би хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг бөгөөд тэр үед яг ажил дээр байсан болохоор ажил руугаа орчихсон. Тийм үед утасны сүлжээ шууд унадаг юм байна лээ. Харин утасны интернэт байж аз болсон. Эхний хүчтэй газар хөдлөлтөөр сүлжээ унаагүй байсан шиг санагдаж байна. Тийм болохоор найз охиндоо санаа зовоод залгасан чинь утас нь холбогддоггүй. Харин интернэтээр харьцсан. Манай хүн утасаа гэртээ мартсан байсан юм билээ.
Тэр өдөр бол үндсэндээ 2удаа маш хүчтэй хөдөлсөн бөгөөд бусад нь чичирхийлэл, эсвэл арай бага хөдөлж байсан. Гэхдээ бол чичирхийлэл бол үндсэндээ тасраагүй. Тэгээд дэнша(метро) зогссон байсан бөгөөд зарим нэг нь аюулгүй байдлыг шалгаж үзээд л хөдөлж байсан зарим нь тэр өдөртөө яваагүй. Дэнша зогссоноос болоод хүмүүс ч естой нэг бэлчинэ гэдэг болж байсан даа хэхэ. Харих гэж яваа хүн гээд нилээн хэдэн цаг алхаж байна гэсэн хүмүүс бас зам асуугаад л талх хуурай идэх юм дээр нь бэлэн гоймон гээд ер нь авч болох идчихээр юм байвал бүгд л дуусдаг юм байна лээ. Тэгээд тэр өдөр мэдээгээр гарч байсан дугуй их зарагдаж байна гэж. Айхтар айхтар үнэтэй шинжтэй дугуйнуудыг хүмүүс тооцоо хийх гээд зогсож байгааг харуулж байсан. Миний хувьд ч нэг алхаад гэр рүүгээ дөхдөгийм үү гэж бодож байсан ч шөнө болсоны дээр такси ч байхгүй зам мэдэхгүй бас дээрээс нь ядаж байхад утасны цэнэг дуусаад тэгээд ажил дээр хонохоор шийдсэн. Харин ч нэг бүүвэйлэгдээд 30минут л унтсан байхдаа хэхэ. Тэр өдөр 5дахь өдөр байсан болохоор хүмүүс их харьцгаасан байх. Тэгээд сүүлд сонсоход зочид буудал янз бүрийн хоноглох газар бүгд захиалга нь дүүрч 10.000.000хүн тэр өдөр харьж чадалгүй хоносон гэж сонсогдож байсан.
Өглөө босоход бараг л байдал хэвэндээ байх шиг байсан. Хэдийгээр зарим нэг дэнша явж эхэлсэн ч гэсэн хүмүүс гэж аймаар их тийм их хүн тэгж дараалал үүсгэж байхыг анх удаагаа харсан болохоор. Shinagawa-ийн JR өглөө 8цагийн үед ажиллаж эхлээгүй байсан болохоор би 15минут алхаад газар доорх митро(地下鉄)-нд суухаар алхсан боловч арай явж эхлээгүй байсан бөгөөд хүмүүс дарааллаад хүлээж байхыг бодоход удахгүй явж эхлэхийг нь гадарласын гэхдээ тэнд үнэнчээр япончууд шиг оочирлож зогссон бол хэдэн цаг зогсох байсан байх хэхэ гэхдээ монгол хүний занг харуулаад маш амархан хамгийн эхний эгнээнд очиж зогссон доо хэхэ. Хүмүүсийн утасны цэнэг дууссан бололтой такспони пиг оочир, такспон гэлтгүй ер нь хүн орж болох бүх л газар хүний дараалал үүссэн байсан байхаа. Тэгээд гэртээ харихад хүмүүсийн санаа зовсон гэж жигтэйхэн байсан. За тэгээд газар хөдлөлтөөс болоод атомын цахилгаан станц нь болохоо байж гээд бөөн мэдээ. Тэгээд л гэрлийн хязгаарлалт хийнэ гэж мэдэгдэл хийсэн. Тэгээд тэр өдөрөө хүнс нөөцлөх хэрэгтэй гэж хайртайгаа гараад супермаркет орсон чинь авч идэж болох хүнс ер нь л их ховордсон байсан. Ялангуяа удаан хадгалагддаг хөргөгчинд заавал хийхээргүй хүнс бол бараг л байхгүй байсан. Хоосон лангуу хараад бас хүн эвгүй л байдаг юм билээ. Тэр үед идэж цэвэр ус, гар чийдэн, Fm radio, газ, амархан муудахгүй хүнсний зүйлүүд гэх мэт бүгд дууссан байсан.
Хэдэн өдөр таньдаг найз нартайгаа яах уу ийх үү гээд л бөөн хэлэлцээр. Ихэнхи монголчууд буцах гээд Нарита-ийн нисэх буудал дээр хонож өнжиж байгаа сураг чих дэлсэж байсан. Эхлээд ч нээх тоохгүй байсан чинь ихэнхи хүмүүс яваад ирэхээр санаа өөрчлөгдөөд ирдэг юм байна лээ. Буцах билет хайж эхэлсэн. Уг нь надад 3.25(3.26нд хугацаа нь дуусах байсан)нд явж болох Миатын open билет байсан ч гэсэн тэрийгээ ашиглаж чадаагүй. Ер нь тэр үед миатын нислэг билет бол олдохгүй байсан гэж хүмүүс ярьж байна лээ. Бас үнэ нь хөөрөгдсөн бөгөөд таньдаг хүмүүс арын хаалгатай мөнгөтэй хүмүүс л буцаж чадаж байсан гэж зарим хүмүүс ярьж байсан.
Бид 2ийн хувьд бол асуугаад олдохооргүй шинжтэй байсан тул Korean air-р солонгосоор дайрч явах билет энгийн явдаг билетээс 3дахин нугарсан үнээр арай ядан бичүүлсэн. Бусад хүмүүс ч бас л тэгсэн байх. Миат арай жаахан олигтойхон байсан бол монголчууд тэгж өндөр үнээр билет авч онгоцны буудал дээр өчнөөн хонох шаардлага байхгүй байсан байх.
Мэдээж өөр улс орныхон ч гэсэн хоносон л юм шиг байна лээ гэхдээ монгол арай дэндүү байсан гэж дуулдаж байсан. Гэхдээ онгоц хүрэлцээгүйгээс бас тийм байдал үүсэх шалтгаан болсон байх.
Монголд бас ийгл ТВ-ээр их мэдээллийг дэвэргэсэн байдалтай байсаныг энд бас хэлэх нь зүйтэй байх.
За тэгээд л солонгосоор дайрч солонгост эгчтэйгээ уулзаад тэгээд монгол буцсандаа. Бас солонгосыг дүрвэж явахдаа хальт үзээд амжсан. Монголд очиход ханиад хүрээд ихэнхид нь гэрт хэвтсээр байгаад таарсан даа. Гэхдээ монгол сайхан байна лээ.

Subscribe to:
Posts (Atom)