Saturday, July 23, 2016

Fluentd, Elasticsearch, Kibana Ansible тохиргоо

Өмнө нь Fluentd, Elasticsearch, Kibana - ийн хослуулан хэрэглэх талаар энд пост оруулсан.

Харин энэ удаа дээрх Fluentd, Elasticsearch, Kibana - г ansible - аар автомажуулж үзлээ.

Ерөнхий зарчим нь өмнө бичсэнчилэн яг ижилхэн бөгөөд aggregator болон forwarder 2 ийн хооронд өгөгдлийг дамжуулж байгаа.

Ер нь сервэр талын мэдлэг муу болохоор бүдүүлэгээр шийдсэн тал байгаа байх ккк. Сервэр талын мэдлэгтэй хүн бол ansible, chef - ээс эхлээд гэсэн автожуулагч багажуудыг төвөггүй ашигладаг болох байх гэж бодогдсон.

Ansible бол chef - тэй харьцуулахад өөрийн гэсэн онцлогтой авсаархан хэдий ч томрох тусам тухайн Roles - уудыг хэрхэн бүтэцэд оруулах вэ гэдэг их асуудалтай санагдсан. Миний хувьд дээрхийг автомажжуулах ansible - ийг aggregator(td_agent_server), forwarder(td_agent_client) гэсэн 2 ерөнхий roles болгож хуваасан.

td_agent_client, td_agent_server, elasticsearch, kibana гэсэн role - уудыг энд оруулав.

Зарим нэг хэрэггүй role - ууд нтр байгаа ч гэсэн ерөнхий ansible - ийн маань role - уудын бүтэц доорх маягтай болов.


Дээрхийг хийх явцад тохиргоонуудад өөрчлөлт нилээдгүй орсон тул өмнөх постноос жижиг сажиг тохиргоо зөрсөн байж болзошгүй. group_vars гэсэн global settings - д бүх roles - д хамаарагдах тохиргоог хийж өгсөн байгаа. Доторх тохиргоог харвал access, error, sys,  application гэсэн log - уудыг сервэр рүү дамжуулж өгөхөөр хийгдсэн байгаа. Хэрэв slack ашигладаг бол аваарын түвшинд log бүртгэгдэхэд slack - руу чинь алдааны мэдээлэлийг явуулахаар тохиргоо хийгдэнэ. Хэрэв бүр цаг алдалгүй мэдээллийг авахыг хүсвэл twilio - г slack - ийн оронд ашиглаад утас руугаа дуудлага авдаг байхаар нэмж хийж болох юм шиг байна лээ.


No comments:

Post a Comment