Японд газар хөдлөлт болоод 1сар гаран болж байна. Энэ нэг сарын хугацаанд маш их юм болж өнгөрлөө шүү. Газар хөдлөөд, цунами болоод, нүүж суугаад, солонгос яваад, монгол яваад, сургууль даа элсэж ороод гээд л маш олон юм болж өнгөрсөн байна. Их үйл явдалтай сар болж өнгөрлөө. Тэгээд японд амьдарч байгаа хүний хувьд саяхан болж өнгөрсөн байгалын гамшгийн талаар өөрөө үзсэн учир бичихгүй байж болохгүй нь.
Япон оронд 2011.03.11ний өдөр 14:46минутын үед маш өндөр балын газар хөдлөлт болсон. Голомт нь далайд болсон бөгөөд голомтдоо 9бал, харин тухайн үед миний байж байсан Shinagawa-d(Kitashinagawa station - 北品川駅) 5-6бал гэж тэр үед мэдээлж байсан. Яг тухайн үед би 3давхар байшингийн 2давхарт байсан. Энд миний хувьд ирээд газар хөдлөлт мэдэрч байсан ч 3.11нд болсон газар хөдлөлт бол үлэмж мэдэгдэхүйц хүчтэй болсон. Тийм юм үзэж байгаагүй хүний хувьд эвгүй юм билээ. Эхлээд чичирч эхэлэхэд сүртэй тоохгүй байж байсан боловч байшин дуугараад л өрөөнд байсан юмнууд савчаад л(аз болоход дээрээс унах юм өрөөнд байгаагүй лдээ) нилээн дуу шуу болоод ирэхээр нь сандарч эхэлсэн дээ хэхэ. Тийм үед гэхдээ яах вэ гэдгийг зарим нэг япон хүмүүсээс сонсож байсанаараа
1. Толгой дээрээс унах юмнаас сэргийлэх
2. Өрөөний хаалгаа нээх
3. Хаалгаа нээгээд хаалганд ойрхон даацын хананы доор зогсвол сайн
4. Газар хөдөлж байхад гарч болохгүй
5. Газар хөдөлж байх үед асаатай байгаа эд зүйлс, газ зэргийг салгах(хэхэ яг тиймэрхүү хүчтэй хөдөлвөл ч сандраад мартчих шинжтэй юм байна лээ хэхэ)
6. Газар хөдлөлт зогссоны дараа гялс гарах
7. Гараад хоол хүнс гол нь цэвэр ус нөөцөлж авах
8. За тэгээд л өөрт гэсэн хэрэгтэй бичиг баримтаа авах гээд л зөндөө юм байдаг юм шиг байна лээ. Яг үзвэл дүрэм журам гэж зөндөө юм байгаа биз хэхэ.
Миний хувьд бол ерөнхийдөө хийсэн юмнууд нь дээрх зүйлс байсан. Гэхдээ шууд хоол хүнс ус нөөцөлж чадаагүй. Тэгээд газар хөдөлж байхад хаалга нээгээд харахад их эвгүй юм байна лээ. Утасны шонгууд савлаад л, утаснууд савлаад, байшин чичрээд за тэгээд дээрээс нь зарим нэг машины дохиолол дуугарчихаар маш эвгүй юм байна лээ. Тэр үед бичлэг хийе гэж бодоод утас гарт байсан ч гэсэн хийж чадаагүй ээ хэхэ одоо л бичдэг байж гэж бодож байна.
За тэгээд газар хөдөлсөний дараа ганцаараа байсан болохоор шууд гараад хүмүүс руу очсон чинь дээшээ харцан шоконд орсон байдалтай байсан. Яагаад гэвэл японд ч бас анх удаагаа ингэж газар хөдөлж байгаа болохоор тэр биз. TV-р шууд мэдээлэл гарч байсан цунами болж байна гэж. Би ч анхандаа цунами гэж дуулж байсан болохоос ийм хэмжээний аюул авч ирдэг гэдгийг нээх мэдэхгүй тэгээд л жаахан үл анзаарсан байдалтай л буцаад орчихсон.
Би хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг бөгөөд тэр үед яг ажил дээр байсан болохоор ажил руугаа орчихсон. Тийм үед утасны сүлжээ шууд унадаг юм байна лээ. Харин утасны интернэт байж аз болсон. Эхний хүчтэй газар хөдлөлтөөр сүлжээ унаагүй байсан шиг санагдаж байна. Тийм болохоор найз охиндоо санаа зовоод залгасан чинь утас нь холбогддоггүй. Харин интернэтээр харьцсан. Манай хүн утасаа гэртээ мартсан байсан юм билээ.
Тэр өдөр бол үндсэндээ 2удаа маш хүчтэй хөдөлсөн бөгөөд бусад нь чичирхийлэл, эсвэл арай бага хөдөлж байсан. Гэхдээ бол чичирхийлэл бол үндсэндээ тасраагүй. Тэгээд дэнша(метро) зогссон байсан бөгөөд зарим нэг нь аюулгүй байдлыг шалгаж үзээд л хөдөлж байсан зарим нь тэр өдөртөө яваагүй. Дэнша зогссоноос болоод хүмүүс ч естой нэг бэлчинэ гэдэг болж байсан даа хэхэ. Харих гэж яваа хүн гээд нилээн хэдэн цаг алхаж байна гэсэн хүмүүс бас зам асуугаад л талх хуурай идэх юм дээр нь бэлэн гоймон гээд ер нь авч болох идчихээр юм байвал бүгд л дуусдаг юм байна лээ. Тэгээд тэр өдөр мэдээгээр гарч байсан дугуй их зарагдаж байна гэж. Айхтар айхтар үнэтэй шинжтэй дугуйнуудыг хүмүүс тооцоо хийх гээд зогсож байгааг харуулж байсан. Миний хувьд ч нэг алхаад гэр рүүгээ дөхдөгийм үү гэж бодож байсан ч шөнө болсоны дээр такси ч байхгүй зам мэдэхгүй бас дээрээс нь ядаж байхад утасны цэнэг дуусаад тэгээд ажил дээр хонохоор шийдсэн. Харин ч нэг бүүвэйлэгдээд 30минут л унтсан байхдаа хэхэ. Тэр өдөр 5дахь өдөр байсан болохоор хүмүүс их харьцгаасан байх. Тэгээд сүүлд сонсоход зочид буудал янз бүрийн хоноглох газар бүгд захиалга нь дүүрч 10.000.000хүн тэр өдөр харьж чадалгүй хоносон гэж сонсогдож байсан.
Өглөө босоход бараг л байдал хэвэндээ байх шиг байсан. Хэдийгээр зарим нэг дэнша явж эхэлсэн ч гэсэн хүмүүс гэж аймаар их тийм их хүн тэгж дараалал үүсгэж байхыг анх удаагаа харсан болохоор. Shinagawa-ийн JR өглөө 8цагийн үед ажиллаж эхлээгүй байсан болохоор би 15минут алхаад газар доорх митро(地下鉄)-нд суухаар алхсан боловч арай явж эхлээгүй байсан бөгөөд хүмүүс дарааллаад хүлээж байхыг бодоход удахгүй явж эхлэхийг нь гадарласын гэхдээ тэнд үнэнчээр япончууд шиг оочирлож зогссон бол хэдэн цаг зогсох байсан байх хэхэ гэхдээ монгол хүний занг харуулаад маш амархан хамгийн эхний эгнээнд очиж зогссон доо хэхэ. Хүмүүсийн утасны цэнэг дууссан бололтой такспони пиг оочир, такспон гэлтгүй ер нь хүн орж болох бүх л газар хүний дараалал үүссэн байсан байхаа. Тэгээд гэртээ харихад хүмүүсийн санаа зовсон гэж жигтэйхэн байсан. За тэгээд газар хөдлөлтөөс болоод атомын цахилгаан станц нь болохоо байж гээд бөөн мэдээ. Тэгээд л гэрлийн хязгаарлалт хийнэ гэж мэдэгдэл хийсэн. Тэгээд тэр өдөрөө хүнс нөөцлөх хэрэгтэй гэж хайртайгаа гараад супермаркет орсон чинь авч идэж болох хүнс ер нь л их ховордсон байсан. Ялангуяа удаан хадгалагддаг хөргөгчинд заавал хийхээргүй хүнс бол бараг л байхгүй байсан. Хоосон лангуу хараад бас хүн эвгүй л байдаг юм билээ. Тэр үед идэж цэвэр ус, гар чийдэн, Fm radio, газ, амархан муудахгүй хүнсний зүйлүүд гэх мэт бүгд дууссан байсан.
Хэдэн өдөр таньдаг найз нартайгаа яах уу ийх үү гээд л бөөн хэлэлцээр. Ихэнхи монголчууд буцах гээд Нарита-ийн нисэх буудал дээр хонож өнжиж байгаа сураг чих дэлсэж байсан. Эхлээд ч нээх тоохгүй байсан чинь ихэнхи хүмүүс яваад ирэхээр санаа өөрчлөгдөөд ирдэг юм байна лээ. Буцах билет хайж эхэлсэн. Уг нь надад 3.25(3.26нд хугацаа нь дуусах байсан)нд явж болох Миатын open билет байсан ч гэсэн тэрийгээ ашиглаж чадаагүй. Ер нь тэр үед миатын нислэг билет бол олдохгүй байсан гэж хүмүүс ярьж байна лээ. Бас үнэ нь хөөрөгдсөн бөгөөд таньдаг хүмүүс арын хаалгатай мөнгөтэй хүмүүс л буцаж чадаж байсан гэж зарим хүмүүс ярьж байсан.
Бид 2ийн хувьд бол асуугаад олдохооргүй шинжтэй байсан тул Korean air-р солонгосоор дайрч явах билет энгийн явдаг билетээс 3дахин нугарсан үнээр арай ядан бичүүлсэн. Бусад хүмүүс ч бас л тэгсэн байх. Миат арай жаахан олигтойхон байсан бол монголчууд тэгж өндөр үнээр билет авч онгоцны буудал дээр өчнөөн хонох шаардлага байхгүй байсан байх.
Мэдээж өөр улс орныхон ч гэсэн хоносон л юм шиг байна лээ гэхдээ монгол арай дэндүү байсан гэж дуулдаж байсан. Гэхдээ онгоц хүрэлцээгүйгээс бас тийм байдал үүсэх шалтгаан болсон байх.
Монголд бас ийгл ТВ-ээр их мэдээллийг дэвэргэсэн байдалтай байсаныг энд бас хэлэх нь зүйтэй байх.
За тэгээд л солонгосоор дайрч солонгост эгчтэйгээ уулзаад тэгээд монгол буцсандаа. Бас солонгосыг дүрвэж явахдаа хальт үзээд амжсан. Монголд очиход ханиад хүрээд ихэнхид нь гэрт хэвтсээр байгаад таарсан даа. Гэхдээ монгол сайхан байна лээ.