Өнөөдөр би донтуулагч гэсэн нэрний доор хар тамхи ямар нэгэн хууль бус юмны талаар бичих гэсэнгүй. Харин ч эсрэгээрээ тоглоомны тухай бичих бөгөөд тэрийг донтуулагч гэсэн нэрэн доор сийрүүлэхээр шийдлээ.
Би сүүлийн үед жаахан завгүй байж байж дөнгөж сая нэг найзтайгаа биллъяард(дуртай юм болохоор хэхэ) тогльё гэж хажууханд байдаг ROUND1 руу орлоо. ROUND1-д салбар салбараасаа хамаараад янз бүрийн л тоглоом байдаг юм шиг байгаан. Манай гэрийн хажуугийн ROUND1 бол түм түжигнэж бум бужигнадаг газар. Чихний хэнгэрэг хагалах шахсан дуу цангинасан Пачинко(Pachinko) гэдэг газар доор нь байдаг болохоор тэр байх. Японд бол хаа ч Пачинкотой таарна. Тэгээд энэ япончууд биллъяард тоглоод дуусангуут бонус гэж хэдэн ширхэг Пачинко-ийн зоос, бас манай монголд ч гэсэн байдагдаа нэг зоос хийгээд тоглоом шүүрдэг тийм шүүрэх эрх хүн болгонд нэг нэгийг өгч байна лээ.
Тэр шүүрдэг тоглоомыг бид нар өмнө нь боулинг тоглоход бас тийм урамшуулал аваад тэгээд шүүрэх гэж үзэхэд нэгийгч зургуулаа оролдоод бараагүй. Харин өнөөдөр 2уулаа байж би аз таарч нэг жижиг тоглоом шүүрчлээ хэхэ. Аз таарсандаа баярлаж бид 2 бархирч орхисон хэхэ. Зарим тоглоом нь тэр шүүрч авах тоглоомуудаа доороос нь утасаар хүлчихсэн байгаа юм даа.
За тэгээд гол донтуулдаг юм нь тэр зоос хийж тоглодог тоглоом. Зоос хийдэг машин дотор нь баахан давхарладсан зоосууд байх бөгөөд өөрийнхөө зоосыг хийгээд тэгээд тэр машин дотор нь нааш цааш хөдөлж байдаг түлхдэг хаалттай. Тэр зоосоо янз бүрийн аргаар хийдэг олон төрлийн машин байдаг бөгөөд цацдаг бас нэг нэгээр хийдэг гээд л морин тойруулга ч байх шиг. Тэгээд тэр нь их санаатай яг л хүний мөнгийг шулах гэсэн санаатай тоглоом лдоо. Зоосийг хийгээд хийгээд ерөөсөө унаж өгдөггүй. Зоос олон болохоороо дээр дээрээсээ давхарладаад ерөөсөө унадаггүй юм байна лээ. Тэгээд дээрээс нь зоос нь(японы бага мөнгөнүүд нь зоос болохоор ч тэр юм уу) өөрийн мэдэлгүй бас хүний шуналыг төрүүлдэг эд бололтой. За тэгээд зоосоо хийгээд л байна хийгээд л байна ерөөсөө алдана уу гэхээс авах нь ховор. Гэхдээ тэр тоглоомныхоо онцлогоос хамаараад мэдрэмж их шаардана. Жишээ нь зоосоо машины аль хэсэг рүү оруулахаас хамаараад гарч ирэх зоосыг нэмэгдүүлэх бас бонус зоос зэрэг гарч ирнэ.
Уг нь харахад унаад гарч ирэх гээд байгаа юм шиг боловч дээр дээрээсээ давхарладаад байгаад байдаг нь хүмүүсийн хорхойг хөдөлгөж цааш нь их тоглох хүсэлийг бадраадаг бололтой. Уг нь жаахан машиныг доргиочиход зоос нь уначих гээд л байгаа юм шиг болохоор нь өнөөдөр жаахан хөдөлгөөд хаясан чинь улаан гэрэл асаад алдаа заачихаж байна лээ. Тийм болохоор бас тийм байдлаас сэргийлсэн хамгаалалттай байх нь.
За тэгээд хүмүүсийн ярианаас Пачинко-ийн талаар их л сонсож байсан. Манай нэг найз бүр Паачкаа гэдэг нэр өгчихсөн. Хождог хүн нь хождог л юм шиг байгаан. Гэхдээ мэдээж хүмүүсийн мөнгийг авах зорилготойгоор хийгдсэн юм болохоор яаж ийгээд л мөнгөө алдана даа. Түүний оронд тоглохгүй байсан нь маш зөв алхам юмдаа.
Доорх маягийн мэргэжлийн л хүн биш бол мөнгөө алдаад л дуусна гэсэн үг.